Олон улсын эмнэлзүйн хор судлалын Номхон далайн баруун бүсийн зөвлөх Доктор Panganiba, Lynn Cristina R. болон Доктор John David L. нар 2023 оны 08 сарын 21-ны өдрөөс манай улсад тулгамдаад буй угаарын хийн хордлого (нүүрстөрөгчийн дутуу исэл)-ын нөхцөл байдлыг судалж, зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь ДЭМБ-тай хамтын ажиллагааны хүрээнд эмнэлзүйн хор судлалын олон улсын зөвлөхүүдтэй уулзаж, цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.