Европын холбоонд хиймэл мах үйлдвэрлэх, зарах анхны зөвшөөрлийг Чех улсын “Bene Meat” компани авсан тухай “NTD” мэдээлэв. Тус компани 80 судлаач эрдэмтэнтэй, хэдэн жилийн турш энэ төслийг хэрэгжүүлж байгаа аж. Чехийн эрдэмтдийн хиймэл мах нь ургамлын гаралтай биш. Тэд эсүүдийг лабораторийн нөхцөлд тэжээллэг орчинтой биореакторт хийж ургуулан үйлдвэрлэдэг юм байна.
“Bene Meat” компаний захирал Роман Кржиж “Бид энэ махаа гэрийн тэжээмэл амьтдын тэжээл болгон зарж эхэлнэ. Манай ихэнх өрсөлдөгч өөр замаар явсан, иймээс тэдний үнэ ханш их өндөр байгаа. Харин бид асуудлаа шийдчихсэн, манай мах жинхэнэ махаас хямд. Хамгийн гол нь хиймэл мах маань чанартай, ямар ч даавар болон антибиотик байхгүй, илүү өөх ч байхгүй. Бид эхлээд бүтээгдэхүүнийхээ амт чанарыг туршиж амьтдад таалагдах эсэхийг тодруулна. Хэдэн сарын дараагаас гэрээ байгуулж эхэлнэ гэж найдаж байгаа” хэмээн мэдэгдэв.
Өнөөдөр лабораторид өдөрт 1 кг хиймэл мах ургуулдаг, харин чехүүд ирэх жилээс өдөрт хэдэн зуун кг хиймэл мах үйлдвэрлэж яваандаа хэдэн тоннд хүргэхээр төлөвлөжээ. Чех одоо зөвхөн үхрийн мах ургуулдаг боловч удахгүй тахиа, гахайн мах үйлдвэрлэх ажээ.
Сонирхуулахад, 2008 онд хуруу шилэнд ургуулсан 250 грамм үхрийн махны үнэ 1 сая доллар байсан, технологи хөгжих тусам хиймэл махны үнэ буурсаар байна.
#МЦогзолмаа орчуулав.
NTD: Чех хиймэл мах үйлдвэрлэж ЕХ-нд зарах зөвшөөрөл авчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадад 20 түвшинтэй, босоо ферм ашиглалтад оржээ16 цаг 54 мин
-
11 аймгийн 30 сум цагаан зудтай байна17 цаг 49 мин
-
Венесуэль хөршийнхөө газрыг өөрийн 24 дэх муж гэж зарлав19 цаг 47 мин
-
Орос: Он гармагц гадаадад нийлүүлэх нефть, түлшээ бууруулнаӨчигдөр 09 цаг 37 мин
-
УБ-т шөнөдөө -20, өдөртөө -8 градусӨчигдөр 08 цаг 28 мин
-
Намынхаа төлөө олон хүүхэд гаргахыг III Ким уриалжээУржигдар 18 цаг 22 мин
-
Конор Макгрегор Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэУржигдар 16 цаг 36 мин
-
Der Spiegel: Орос улам хүчирхэгжсэн гэж Путин үнэн хэллээУржигдар 10 цаг 09 мин
-
УБ-т цас орж, цасан шуурга шуурнаУржигдар 08 цаг 37 мин
-
Ирээдүйд хоног 25 цагтай болно2023-12-04
-
11 аймгийн 30 сум цагаан зудтай байна111 үзсэн
-
Ирээдүйд хоног 25 цагтай болно66 үзсэн
-
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна64 үзсэн
-
Назарбаев 2 эхнэртэй, 2 нууц хүүтэй гэжээ0 сэтгэгдэл
-
АНЭУ-д сургуулийн такси үйлчилж эхэлжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна0 сэтгэгдэл
-
Белорусс алкоголизмын эсрэг вакцин бүтээж байна0 сэтгэгдэл
-
Ирээдүйд хоног 25 цагтай болно0 сэтгэгдэл
-
УБ-т цас орж, цасан шуурга шуурна0 сэтгэгдэл
-
Конор Макгрегор Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -20, өдөртөө -8 градус0 сэтгэгдэл