Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев “Миний амьдрал” дурсамжийн номоо бичиж “Фолиант" хэвлэлийн газарт хэвлүүлжээ. Энэ ном 12 сарын 1-нээс дэлгүүрийн лангуугаар зарагдаж эхэлнэ. Дашрамд дурдахад, 12 сарын 1 бол Казахстаны анхны Ерөнхийлөгчийн өдөр. Өмнө нь энэ өдрийг төрийн баяр гэж тооцож улс даяар тэмдэглэдэг байв. Харин Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн жил тушаал гаргаж баяр хэвээр үлдээсэн ч амрахыг болиулжээ.
Назарбаев энэ номондоо улстөрийн болон өөрийн олон нууцыг дэлгэсэн, тэр бүү хэл 2 эхнэртэй, нууц 2 хүүтэй тухайгаа өгүүлсэн тухай ХМХ шуугиж байна. Нурсултан Назарбаев 1962 онд Саратай албан ёсоор гэрлэж 3 охинтой болсон: Дарига (1963), Динара (1967), Алия (1980). Харин Назарбаев 2000-аад онд 18 настай Асель Исабаева гэдэг бүсгүйтэй учирсан юм байна. Сонирхуулахад, Асель 19 настайдаа 1999 онд гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд орж шагнал хүртэж байжээ. Асель түүнд 2 хүү төрүүлж өгчээ: 2005 онд Тауман, 2008 онд Байкен. Анхны хүүг төрөхөд Нурсултан 65 настай байв. Тэд мусульман уламжлалаар гэрлэжээ.
“Би Казахстаны зүүн урд нутгийн Талдыкорган хотод очихдоо хамгийн анх Аселийг харсан. Цэцэг барьж намайг онгоцноос угтсан хүмүүсийн дунд тэр зогсч байлаа. Иймэрхүү ёслол арга хэмжээнд орон нутгийн хамгийн сайхан бүсгүйчүүдийг сонгодог билээ. Залуухан сайхан бүсгүйн дүр зураг миний сэтгэлээс гардаггүй байв... Нэг удаа би сонин дээрээс түүнийг “Казахстаны мисс” тэмцээнд Гран При шагнал авсан тухай уншаад эрж олсон. Бид танилцаад харилцан бие биедээ татагдаж эхэллээ. Дараа нь бид уулздаг болсон, эрж хайж байсан олон шинж чанарыг би Аселиэс олж харсан юм. Хамгийн гол нь би олон он жилээр үргэлжилсэн сэтгэл санааны ганцаардлаасаа ангижирч чадлаа... Анхны хүү төрсний дараа би эхнэр Сарад бүхнээ дэлгэлээ... Тэр өгөөмөр, буянтай сэтгэл гаргаж “Нялх хүүхэд бол сахиусан тэнгэр, тэр аз жаргалтай өсч торниг” гэсэн. Харин охид маань аавыгаа “зөв” ойлгон уучилсан даа.... Няцааж болшгүй ганц үнэн бий: Сэтгэл зүрх ямар тархинд захирагдах биш....” гэж Нурсултан дурсамжиндаа өгүүлжээ. Түүнчлэн мань эр өнөөгийн Ерөнхийлөгч Токаевын тухай маш сонирхолтой, өмнө огт дэлгэгдээгүй 2 баримтыг номондоо дурдсан гэж зарим сонин сайт бичиж байна.
Нэмж өгүүлэхэд, Асель бол бүжигчин мэргэжилтэй. Тэрбээр "Астана Балет" хэмээх улсын театрын дарга, бас үндэсний бүжгийн ансамблийн уран сайхны удирдагчаар ажилладаг юм байна. .. “Пандорагийн архив” офшор схемийг мөрдөн шалгах үед Аселийн нэр ил гарч иржээ. Тэрбээр 30 сая долларыг Казахстаны олигархиудаас авсан нь тогтоогдсон. Асель түүнчлэн Назарбаевын сантай мөнгө санхүүгийн ойр, нягт холбоотой болох нь батлагджээ....
#МЦогзолмаа орчуулав.
Назарбаев 2 эхнэртэй, 2 нууц хүүтэй гэжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭУржигдар 21 цаг 46 мин
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВУржигдар 21 цаг 45 мин
-
Шойгу: Хоногт Украины 1000 хүртэл цэрэг амь үрэгддэгУржигдар 18 цаг 34 мин
-
АНУ: Япон, Хятад 2 манайх шиг олон цагаачдыг хүлээн авах ёстойУржигдар 15 цаг 54 мин
-
Хятад: "Сибирийн хүч" хоолойн гол доогуурх хонгилыг барьж дууслааУржигдар 13 цаг 43 мин
-
“ 20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байнаУржигдар 13 цаг 37 мин
-
Хуурайшилттай тул гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үүУржигдар 07 цаг 56 мин
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв2024-05-02
-
Өнөөдөр 24 градус дулаан2024-05-02
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ2024-05-01
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав2024-05-01
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ114 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ70 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан67 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна63 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан52 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл