Швейцарийн Давос хотод эдийн засгийн чуулган болж байгаа билээ. Дэлхийн 17 орны саятнууд, тэрбумтнууд нийлж улстөрчдөд хандан өөрсдөд нь илүү их татвар ногдуулахыг гуйсан тухай “Daily Star” сонин мэдээллээ. Ил захидалд Валери Рокфеллер, Эбигейл Дисней, Английн жүжигчин Брайан Кокс, Саймон Пегг нарын 250 гаруй баячууд гарын үсэг зурсан байна. “Хэт баян хүмүүст шинэ татвар ногдуулах ёстой. Эд баялгийн шинэ татварын ачаар төрийн үйлчилгээ дэлхий даяар илүү чанартай болох ёстой..... Тэгш бус байдал эргэлтийн цэгт хүрлээ. Бид одоо л хөдлөх ёстой. Шинэ татвар ногдуулсны дараа нийгмийн хамгийн баян хүмүүсийн амьдралын түвшинд онц өөрчлөлт гарахгүй, манай хүүхдүүд ч нөлөөлөхгүй, улсын маань эдийн засгийн хөгжилд хор хөнөөл учрахгүй.... . Үүний зэрэгцээ хувийн эд баялаг нь олон нийтийн ардчилсан ирээдүй болж хувирах юм” хэмээн тэрбумтнууд, баячууд мэдэгдэв.
“Daily Star” сонины нийтлэлд “Тэрбумтнууд, саятнуудын дунд асуулга явуулахад 74% нь хямралыг давж төрийн үйлчилгээг сайжруулахын тулд шинэ татвар бий болгохыг дэмжсэн” хэмээн дурджээ.
“Бид 2-р алтан зуунд амьдарч байна. Тэрбумтнууд эд баялаг, асар их хөрөнгөө улстөрийн эрх мэдэл, нөлөөтэй болоход ашиглаж байна, үүний зэрэгцээ ардчилал ба даяаршсан эдийн засгийг үгүй хийж байна... Хэрэв төрийн албан тушаалтнууд их мөнгө хуримтлагдахын эсрэг тэмцэхгүй юм бол уршиг дагавар нь маш аймшигтай байх болно” хэмээн 77 настай Брайан Кокс мэдэгдлээ.
Тэрбумтнууд татвараа нэмүүлэхийг хүсчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ7 цаг 22 мин
-
Ихэнх нутгаар дулаарна16 цаг 39 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ88 үзсэн
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл