ОХУ-ын Гадаад харилцааны яам “Цэргийн олзлогсдоо харилцан солилцохоор Украин улстай тохиролцсоны дагуу манай “Ил 76” онгоц 1 сарын 24-нд тэдний 65 цэргийг тээвэрлэж явсан. Украинчууд Харьков мужийн Липец суурин орчмоос зенитийн пуужингаар манай энэ онгоц руу харваж Белгород мужийн Яблоново тосгоны хавьцаа устгалаа.... Украины 65 олзлогдсон цэрэг болон манай “Ил 76” цэргийн онгоцны багийн 6 гишүүн, мөн 3 офицер бүгд амь үрэгдэв. Энэ бол зориуд санаатай төлөвлөж үйлдсэн Украины террорист ажиллагаа. “Чкаловский –Белгород” маршрутаар нисч явсан онгоц сүйрсний дараа Зеленскийн нацист дэглэм шууд “Энэ бол манай яруу алдарт Зэвсэгт хүчний гавьяа” гэж мэдэгдсэн. Тэдний ХМХ ч тэгж дамуулж байлаа. Харин тэд өөрийн олзлогдсон цэргүүдийг устгаснаа мэдмэгцээ “Бид энэ онгоцны сүйрэлд хамаагүй” гэж үгүйсгэж байна... Киевийн дэглэм уг нь цэргийн олзлогсдыг ямар онгоцоор, ямар маршрутаар яаж солилцох тухай маш сайн мэдэж байсан юм.... Энэ аймшигт хэрэг үнэндээ Киевийн неонацист дарангуйллын дэглэмийн мөн чанарыг дахин батлан харууллаа. Тэдний хувьд хүний амь сохор зоосны үнэгүй. Украины эрх баригчид үнэндээ хүмүүсийг зүгээр л “их бууны мах шиг” үзэж зарлагаддаг, иймээс Өрнөдийн эздийнхээ заавраар тэдний нийлүүлсэн зэр зэвсгээр нь алж хороож байна... Террорист ажиллагаанд гар бие оролцсон бүх гэмт хэрэгтнийг бид эрт орой хэзээ нэг цагт бүгдийг тогтоож ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хариуцлага хүлээлгэж шийтгэх болно. АНУ, НАТО-гийн дагуул орнуудын тэтгэн бойжуулсан Зеленскийн дэглэм бол Орост төдийгүй Украинд өөрт нь, ард түмэнд нь бүр даян дэлхийд бодитоор маш ноцтой аюул заналхийлэл учруулж байна. Нацист дэглэм амь давчдаж буй энэ үедээ хамгийн аймшигтай, зэрлэг авирлаж болзошгүй” хэмээн мэдэгдлээ. Украинчууд "Patriot" эсвэл "IRIS-T" зенит пуужингийн цогцолбороос 3 пуужинг харвасан гэж Оросын ХМХ бичжээ.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров “Киевийн дэглэмийн энэ террорист ажиллагаатай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулах хүсэлтийг Орос гаргасан” хэмээн мэдэгдлээ.
Орос тухайн үед Украины цэргийн олзлогсдыг 2 онгоцоор тээвэрлэж явжээ. Эхний онгоц руу Украины арми пуужин харвасны дараа оросууд 2 дахь онгоцыг яаралтай буцаан эргүүлж ойролцоох нисэх буудалд газардуулсан аж. 2 дахь онгоцоор Украины 80 олзлогсдыг зөөж байв. "Украины тал цэргийн олзлогсодтой 2 онгоц хаанаас хөөрч хаана яг хэзээ буухыг 1 минутын нарийвчлалтай мэдэж байсан" гэж ОХУ-ын тал мэдээлжээ.
Нэмж өгүүлэхэд, Яблоново тосгоны иргэн Георгий Боровиков “Ил 76 онгоцны нисгэгчид манай тосгоныг аврахын тулд хээр тал руу онгоцоо чиглүүлсэн. Тэд өөрсдөө амь үрэгдсэн ч манай тосгоныг аварлаа” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Украин өөрийн цэргийн олзлогсдыг пуужингаар харваж устгажээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав17 цаг 24 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА18 цаг 30 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус23 цаг 39 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа2024-04-23
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв73 үзсэн
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл