Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хүрээнд Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзлаа. Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг. Төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд суралцдаг. Дамбадаржаа бол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагатай, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүс юм.
Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулах үеэрээ “Дүүрэг, хороодын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчдынхаа үгийг сонсъё. 2023 онд 21 аймгаа тойрч, иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон. Нэг аймагт иргэдийн уулзалт 10 орчим цаг үргэлжилж байсан. Ирэх 30 жилийг Засгийн газар, нийслэлтэй хамт төлөвлөх ёстой. Дүүрэг, хороод өөрсдөө төлөвлөгөө гаргадаг биш хамтдаа төлөвлөж, хөгжих нь чухал байна. Засгийн газар, нийслэл ч тэр асуудлыг дээрээс хардаг хандлагаа өөрчлөх цаг болжээ. Анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтайгаа уулзаж, санал хүсэлтийг нь сонсох чухал байгаа юм” гэлээ.
Дамбадаржаа бүсэд дахин төлөвлөлт амжилттай хэрэгжвэл агаар, хөрсний бохирдол мэдэгдэхүйц буурна. Үүнийгээ дагаад иргэдийн амьдрах орчин, амьдралын чанар нэмэгдэж, ажлын байр бусад нийгмийн дэд бүтцүүд бий болно. Гэхдээ ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөлтөө хэрэгжүүлэхгүй бол хүн амын хэт төвлөрөл үүсэж, нийгмийн бусад асуудал орхигдох сөрөг талтайг уулзалтад оролцогчид хэлж байв. Мөн хүн амын тоог харгалзан бүсчилж хөгжүүлбэл төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, эмнэлэг, сургуулийн хүртээмж сайжирч, хотын төвд байрлах төрийн үйлчилгээний ачаалал буурна гэлээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 18-р хорооны Засаг дарга Ц.Цогт-Од "Бүсчилсэн хөгжлийн талаар ярьж байгаа нь маш зөв. Нэг хорооны хүн ам 10 мянгад хүрээд байна. Дөрвөн сумын хүн амтай тэнцэх хэр нь өөрсдийн гэсэн төсөв байдаггүй. Гамшиг, осол боллоо гэхэд нэг экскаваторт шатахуун хийх эрх мэдэлгүй. Хороо төсөв захиран зарцуулах эрхтэй болох хэрэгтэй” гэсэн бол тус дүүргийн 58 дугаар сургуулийн захирал Д.Болд “Бүсчилсэн хөгжлийн үзэл санаа бидний тулгамдсан асуудлаа шийдүүлэх гэсэн санаатай яв цав нийцэж байна гэж харлаа. Улаанбаатар хотын алс хэтийн тогтвортой хөгжлийн гарц бол бүсчлэл. Хүнээ хөгжүүлэхэд боловсролд санаа тавьж, хөрөнгө мөнгө хуваарилах нь маш чухал” гэлээ. Сүхбаатар дүүргийг Дамбадаржаа, Бэлх, Хайлааст, 220 мянгат гэж дөрөв хуваах нь зөв шийдэл гэдгийг тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа дурдаад “Бүсчилж хөгжүүлэхгүй бол хүртээмж нь иргэддээ тэр бүр очдоггүй. Дамбадаржаа хотын төв болон инженерийн шугам сүлжээтэй ойр, газрын үнэлгээ өндөр, бусад үйлдвэрлэлийг түшиглэн хөгжүүлэх боломжтой бүс” гэв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт
туссан төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг эрчимжүүлэх талаар үүрэг, даалгавар өглөө.
Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх ээлжит уулзалтаа Дамбадаржаад хийлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ихэнх нутгаар дулаарна1 цаг 0 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв2024-05-02
-
Өнөөдөр 24 градус дулаан2024-05-02
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ2024-05-01
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав2024-05-01
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв182 үзсэн
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ117 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ74 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан69 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан56 үзсэн
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл