“Forbes” сэтгүүл манай гарагийн алдар цуутай хүмүүсийг хөрөнгө чинээгээр нь жагсаасан шинэ рейтингээ нийтэллээ. Домогт сагсан бөмбөгчин, “NBA”-н 6 удаагийн аварга, “Чикаго Буллз”-н Майкл Жордан тус жагсаалтын 3-т бичигджээ. Тэрбээр 2015 онд дэлхийн анхны тэрбумтан –тамирчин болсон юм. Майкл Жорданы хөрөнгө өнөөдөр 3,2 тэрбум доллараар үнэлэгджээ. Жордон 2010 онд NBA-н “Шарлотт Хорнетс” багийг 175 сая доллараар худалдаж авснаа 13 жилийн дараа буюу өнгөрсөн жил 3 тэрбумаар зарсан билээ.
Сонирхуулахад, алдартнуудын жагсаалтын тэргүүн байранд “Оддын дайн”-ыг бүтээсэн АНУ-ын продюсер Жорж Лукас 5,5 тэрбум доллартай орсон бол 2-т Холливудын алдартай режиссер Стивен Спилберг 4,8 тэрбум доллараар жагсчээ. Түүнчлэн “NBA”-н 4 удаагийн аварга, "Лос-Анжелес Лейкерс" багийн сагсан бөмбөгчин Леброн Жеймс (1,2 тэрбум доллар) энэ жагсаалтын 11-т бичигджээ.
Майкл Жордан алдартнуудын жагсаалтад 3-т оржээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ11 цаг 44 мин
-
Ихэнх нутгаар дулаарна21 цаг 1 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ90 үзсэн
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл