Ботсван улсын Ерөнхийлөгч Мокветси Масиси “Герман руу 20 мянган заан илгээнэ” гэж сүрдүүлсэн мэдээ дэлхийг шуугиулж байна. Сонирхуулахад, Африк тивийн Ботсван улс нийт 130 мянга гаруй заантай. Энэ бол манай гарагийн бүх зааны гуравны нэг гэсэн үг. Ботсваны газар нутаг жижиг, ихэнх нь элсэн цөл учраас заан их өсч үржин тариалангийн газрыг гишгэлж тахлан ургац сүйтгэх зэргээр ноцтой аюул учруулдаг юм байна. Зааны сүргийн тоо толгойг бууруулахын тулд энэ улсын Засгийн газар хөрш орнуудад заан бэлэглэдэг болжээ. Анголд 8000 заан, Мозамбикт хэдэн зууг.
Ботсван улс зааны ан авыг зөвшөөрдөг ба гадаадын жуулчид, анчдад тодорхой тооны заан буудах эрх олгодог. Гэтэл Герман болон Франц, Бельги орны “ногоонтнууд” одоо зааны соёо болон эд эрхтэнийг эх орондоо нэвтрүүлэхийг хориглох хууль гаргахаар бэлдэж байна.
Энэ мэдээ цацагдсаны дараа Ботсваны тэргүүн Масиси “Ан ав хийх зөвшөөрөл бол манай улсын зааны тоо толгойг хяналтад байлгах цорын ганц арга... Берлинд амьдардаг хүмүүс манай Ботсваны асуудлыг ярьж шүүмжлэх их амархан. Гэтэл бид ирээдүй үедээ заан гэдэг амьтныг өвлүүлж үлдээхийн тулд хэт өндөр үнэ төлж байна.... Бид 20 мянган зэрлэг зааныг Германд бэлэглэхэд бэлэн. Энэ хошигнол биш шүү! Заан хамгаалахыг хүсдэг та нарт манай заан тэгж их таалагдаад байвал энэ бэлгийг хүлээж авцгаа. Тэгээд бидэнд зөвлөгөө өгч байхын оронд өөрсдөө эдгээр заантай цуг амьдраарай. Татгалзсан хариуг бид хүлээж авахгүй” хэмээн мэдэгджээ.
Германы Бундестагийн депутат Аня Вайсгербер үүний хариуд “Бусад орноос бэлэг хүлээн авна гэдэг уг нь дипломат ёс уламжлал, гэхдээ 20 мянган зааны тухайд асар том бэрхшээл хүндрэл тулгарна” гэжээ. Харин германчууд энэ талаар нийгмийн сүлжээнд “Бид ногоон улстөрчдөө танай заанаар солиход бэлэн, энэ бол тэднээс ангижрах сайн арга” гэх зэргээр алиалж эхлэв.
“20 мянган зааныг үнэхээр Германд авч ирвэл тэднийг байршуулахад бүхэл бүтэн нэг мужаа зориулах шаардлагатай, бас тэдний иддэг ургамлыг тариалах газар ч хэрэгтэй.... Африкаас зааны сүргийг Герман руу тээвэрлэхэд хичнээн хөрөнгө зарцуулахыг тооцоолох хэцүү. Ачааны нэг онгоцоор 20 заан зөөнө. Ботсванаас ийм ачаа 10 цаг нисч байж Германд ирнэ” гэж Германы ХМХ бичжээ.
Нэмж өгүүлэхэд, тус орны Онгон зэрлэг байгалийн сайд Думезвени Мтимкхулу өмнө нь Англид хандан мэдэгдэл хийхдээ “Лондончууд зэрлэг араатан амьтадтай цуг амьдрахын "сайн сайхныг" өөрсдийн арьсаар мэдрэх ёстой. Иймээс бид 10 мянган заанаа танай нийслэлийн Гайд паркт байрлуулъя, тэгээд даян дэлхийд зориулан зааныг авч үлдэх ямар үнэ цэнтэйг өөрсдөө мэдэрцгээ” гэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Герман руу 20 мянган заан илгээнэ гэж Ботсван сүрдүүлжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ8 цаг 58 мин
-
Ихэнх нутгаар дулаарна18 цаг 15 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ89 үзсэн
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл