Гүрж улсын парламент энэ сард “Гадаадын нөлөөллийг тунгалаг болгох тухай хуулийн төсөл”-ийг авч хэлэлцэж эхлэв. Гүржүүд яагаад ч юм энэ хуулиа “орос хууль” гэж нэрлэж байна, үнэн хэрэгтээ энэ бол гадаадын санхүүжилттэй ТББ, хуулийн этгээд, иргэдийг цэгцлэх тухай хууль юм байна. Парламентын хуралдаан дөнгөж эхэлмэгц гишүүд энэ "орос хууль"-с болж дахиад зодолдов. Дахиад гэдгийн учир нь, Гүржийн парламент үнэндээ бүтэн жилийн турш уг хуулийн төслийг хэлэлцэх бүрд ингэж зодоон цохион дэгдээдэг уламжлал тогтжээ. Бүр 2023 оны 3 сард парламентын олонх ба цөөнх чухам үүнээс болж хоорондоо зодолдон эхлэлийг тавьсан гэж болно.
Энэ удаа парламентын олонхын төлөөлөл Мамуку Мдинарадзе индэр дээр гарч үг хэлж байтал гэнэт “Иргэд” сөрөг хүчний намын тэргүүн Алеко Элисашвили гарч ирээд шууд түүнийг цохиж авав. Бусад гишүүд гүйлдэж ирэн тэднийг салгах гэж оролджээ. Парламентын гишүүдийн зодоон эхэлмэгц ТВ шууд эфирээ хаалаа.
Парламент уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үеэр ТББ-ын төлөөлөгчид гадаа нь цуглаан зохион байгуулжээ. Гүржийн сөрөг хүчний төлөөлөгчид өнөөдөр ч парламентын гадаа жагсчээ. Хэдэн мянган хүмүүс “Орос хууль хэрэггүй”, “Ийм хуулийг хэзээ ч батлуулахгүй” гэж хашгиралдаж байна. Дотоод хэргийн яам болон Цагдаагийн газар ард иргэдэд хандаж "Жагсаал цуглааны тухай хуулийг дагаж мөрдөхийг уриалж байна. Эсрэг тохиолдолд хүч хэрэглэнэ" хэмээн сэрэмжлүүлжээ. "Парламент руу тусгай ангиудын дайчдыг дуудсан. Усан буу, хий зэрэг тусгай хэрэгслийг авч ирж байна. Эсэргүүцэгчид ба цагдаагийнхны хооронд үе үе мөргөлдөөн гарч эхэллээ" гэж орон нутгийн ХМХ мэдээллээ.
Гүржийн хэт барууныхан энэ хуулиас болж "цусан шөнө"-г амлалаа. “Дроа!” хэмээх сөрөг хүчний, радикал намын гишүүн Марика Микиашвили “Манайхан эсэргүүцлийн ажиллагаанд бэлдэж ирээрэй. Гүржийн энэ зууны хамгийн цуст шөнийг бид амлаж байна” хэмээн нийгмийн сүлжээгээр уриалжээ. Яг одоо сөрөг хүчин парламентын гадаа цагдаагийн бүслэлтийг сэтэлж дотогш орохыг завдаж байна. Иймээс парламентад аюулгүйн “шар түвшин” зарлаж хөндлөнгийн этгээдүүдийг нэвтрүүлэхээ болив. Гэхдээ энэ хориг ТВ-д хамаарахгүй аж.
“Гүржийн мөрөөдөл” эрх баригч нам ямартай ч энэ хуулийн төслийг дэмжиж батлуулна гэдгээ мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Саломе Зурабишвили хориг тавихаа амлаж эсэргүүцэн жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Казахстан: Олигархиудын мөнгөөр үерийн уршгийг арилгана12 цаг 23 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ14 цаг 7 мин
-
Ихэнх нутгаар дулаарна23 цаг 24 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ90 үзсэн
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл