Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үерт автсан Костанайск мужийн Тобол хотод ард иргэдтэй уулзжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Токаев “Манайд маш том бизнесмэнүүд бий, тэд бүр “Forbes” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад багтдаг. Би тэдэнтэй уулзаж ярилцахаар төлөвлөж байгаа. Тэгээд шар усны үерт өртсөн муж, дүүрэг, тосгодыг эдгээр баячуудад нэг нэгээр нь хуваарилж өгнө. Тэд хариуцан авч ажиллах ёстой. Энэ нь бизнесмэнүүдэд ч хэрэгтэй, тэд ийм байдлаар өөрсдийн оруулсан хувь нэмрийг бодитоор харах юм” хэмээн мэдэгдлээ.
Токаев өмнө нь бас казах олигархиудаас тусламж авч байсан юм. 2022 оны 1 сард Казахстанд эмх замбараагүй явдал дэгдсэний дараа Ерөнхийлөгч Токаев шууд “Қазақстан халқына” (Казахстаны ард түмний төлөө) сан байгуулж томоохон бизнесмэнүүд, компани, байгууллагуудаас мөнгө хуримтлуулж ашигласан билээ.
Казахстанд сүүлийн 80 гаруй жил тохиогоогүй их үер бууж олон хот тосгон усанд автаж зарим нутагт Онц байдал зарлажээ. Одоогоор 117 мянган хүн, түүний дотор 40,6 мянган хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн ба хоргодох байранд 7,1 мянган хүн амьдарч байна. Түүнчлэн 112,5 мянган малыг аюулгүй газарт аваачиж амжжээ.
Аврах ажиллагаанд 47 мянган хүн, 4000 машин техник хамрагдан ажиллаж байна. Акмолинск, Актюбинск, Костанайск, Атырауск, Хойд Казахстан мужуудад 5,7 мянган айлын байшин, 1,5 мянган хашаа ба ногооны газар, 2000 гаруй зуслан усанд живжээ.
“Манай улс 6 сард “Астана” олон улсын хурал зохион байгуулах байснаа цуцаллаа. Одоо хөрөнгө мөнгөө хэмнэж байгалийн гамшгийн уршиг дагаврыг арилгахад зарцуулах ёстой. Иймээс томоохон арга хэмжээ, хурлыг бүгдийг цуцлахыг Засгийн газарт даалгасан” гэж Ерөнхийлөгч Токаев ярилаа.
#МЦогзолмаа орчуулав.
Токаев: Үерт автсан тосгодыг “Forbes”-н тэрбумтнуудад хуваарилж өгнө
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ2 цаг 56 мин
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна8 цаг 49 мин
-
УБ-т 19 градус дулаан10 цаг 40 мин
-
Казахстан: Олигархиудын мөнгөөр үерийн уршгийг арилгана23 цаг 30 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээӨчигдөр 17 цаг 20 мин
-
Португал: Боолчлолын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байнаӨчигдөр 10 цаг 53 мин
-
Ихэнх нутгаар дулаарнаӨчигдөр 08 цаг 03 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ92 үзсэн
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл