Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно

2025-5-28
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай" гэсэн УИХ-ын тогтоолыг санаачилж, өргөн барихад бэлэн боллоо.

Харин тус тогтоол хоёр заалттай байх аж.

Эхнийх нь, "Зорьсон ажлаа хариуцлагын зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, итгэл хүлээлгэх" заалт аж.

Харин хоёр дахь нь тус тогтоолыг дагаж мөрдөх хугацааг зохицуулах юм байна.

Харин ийм тогтоол оруулж ирж буй шалтгаанаа үндэслэл хэсэгт хэрхэн тайлбарлах нь анхаарал татаж байгаа юм.

Хамтарсан Засгийн газрын гэрээнд “...улс төрийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд талуудын намын төлөөллийн төв байгууллагаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг аж. Энэ дагуу МАН-ын Бага хурлаас "...хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлэх" шийдвэр гаргасныг дурджээ.

Ингэснээр, улс төрийн нэр бүхий хүчин (Ардчилсан нам гэж нэр заагаагүй) ЗГ-аас гарах нөхцөл үүсчихлээ. Иймд Ерөнхий сайд хамтын хариуцлагын зарчим барьж, УИХ-ын бүрэн эрхийг хүндэтгэж, итгэл үзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газарт гурван нам орж, ижил эрх үүрэг хүлээсэн. Үүнийг УИХ-аар баталгаажуулж, дэмжсэн. Атал нэг нам (МАН) нь дангаар асуудлыг хэлэлцэж, нөгөө намаа гаргана гэж шийдвэрлэвэл хуулийн зөрчил болно. Нэг үгээр УИХ-ыг алгасаж, эрх баригч нам толгойлон шийдсэн процесс болж үлдэнэ.

Иймд, товчхондоо Бага хурлын шийдвэрийг л УИХ-аар оруулъя гэсэн агуулга юм байна. Бага хурал дээр илэрхийлж байсан, "Хамтарсан Засгийн газар үлдвэл би үлдье. Хэрэв аль нэг намыг гаргавал би огцоръё" гэдэг үндэслэлээ УИХ-аар хэлэлцүүлэх аж.

Энэ томъёоллоо л тогтоолын төслийн эхний заалт болгон оруулж өгчээ. "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАРТ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ" гэсэн өгүүлбэр бий учир, асуудал Л.Оюун-Эрдэнийг үлдээх эсэх бус, хамтарсан Засгийн газрыг үлдээх эсэх тухай болж таарч байна.

УИХ-аар ороогүй нөхцөлд, МАН-ын Бага хурлын шийдвэрээр хамтарсан Засгийн газрын агуулгыг шийдвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар биш намын даргын хувиар огцрох хуулийн үндэслэл бий.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Л.Оюун-Эрдэнэ кабинетын зарчим баримталж, бүх сайдын байр суурийг ээлжлэн хоёр цагийн турш сонсжээ. Өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс бусад бүх сайд хуралдаанд оролцсон байна.

Холбогдох хуулийн үндэслэлүүд:

Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “Засгийн газар Улсын Их Хурлын итгэлийг хүлээсэн байвал зохино”.

АН-ын зүгээс УИХ хэрхэн шийдэхээс үл хамаарч, хамтралаас гарна гэдгээ мэдэгдчихээд байгаа билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2 цаг 57 мин
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    23 цаг 4 мин
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    23 цаг 7 мин
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23
  • Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
    2025-05-21
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
    2025-05-21
  • Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
    2025-05-21
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    270 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    250 үзсэн
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    89 үзсэн
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    47 үзсэн
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    39 үзсэн
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    34 үзсэн
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    28 үзсэн
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    28 үзсэн
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    23 үзсэн
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    23 үзсэн
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    23 үзсэн
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    22 үзсэн
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    22 үзсэн
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    21 үзсэн
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    8 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    7 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    0 сэтгэгдэл
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    0 сэтгэгдэл
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    0 сэтгэгдэл
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    0 сэтгэгдэл
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    0 сэтгэгдэл
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    0 сэтгэгдэл
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    0 сэтгэгдэл
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    0 сэтгэгдэл
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    0 сэтгэгдэл
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    0 сэтгэгдэл
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    0 сэтгэгдэл
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    0 сэтгэгдэл
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    0 сэтгэгдэл
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх