"Шил" ажиллагааны хүрээнд улсын комиссын 8404 дүгнэлтийг www.shilen.gov.mn д байршууллаа. Засгийн газрын долоо хоног бүрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ,
ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа болон барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна.
“Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хэн, хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газрыг 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтад орж байна гэж Н.Учрал сайд хэллээ.
Танилцуулгатай холбогдуулан газар ашиглах, эзэмших эрх олгох, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгасан тухай захирамжийн мэдээлэл болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийн мэдээллийг egazar.gov.mn газрын нэгдсэн цахим системд бүрэн тусгахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, архитектур төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, нээлттэй нийтлэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад тус тус даалгалаа.
"Шил" ажиллагааны хүрээнд улсын комиссын 8404 дүгнэлтийг www.shilen.gov.mn д байршууллаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
АНУ-ын хүн ам цөөрч байна3 цаг 24 мин
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна6 цаг 49 мин
-
Аргентин ш/у-аа "хавтгай дэлхийн онолч" бүсгүйд даатгав11 цаг 43 мин
-
УБ-т 22 градус14 цаг 26 мин
-
Казахстан: Дипломатчдын сэтгэцийг маш нарийн шалгадаг болноӨчигдөр 17 цаг 55 мин
-
Францад 23 удаа Олимпийн буухиаг тасалдуулах гэж оролджээӨчигдөр 16 цаг 19 мин
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК 11.6 сая тонн нүүрс экспортод гаргаад байнаӨчигдөр 14 цаг 20 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНАӨчигдөр 14 цаг 18 мин
-
ОХУ: Ураны хориг АНУ-д өөрт нь цохилт өгнөӨчигдөр 10 цаг 59 мин
-
Зарим нутагт салхи 14-16 м/с хүрч шуурнаӨчигдөр 08 цаг 02 мин
-
Мбаппе Францыг орхихоор шийджээУржигдар 17 цаг 52 мин
-
Афганд их үерийн улмаас 300 гаруй хүн амиа алдлааУржигдар 15 цаг 19 мин
-
Шойгу огцровУржигдар 10 цаг 59 мин
-
15 градус дулаанУржигдар 08 цаг 00 мин
-
Шойгу огцров74 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ65 үзсэн
-
15 градус дулаан39 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус0 сэтгэгдэл
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл