Америк гүрэн ертөнцийн төгсгөлд бэлдэж Өмнөд Дакотад газар доор бүхэл бүтэн хот барьжээ. Үер ус, солир зэрэг байгалийн гамшиг болон техногений сүйрэлд, тэр бүү хэл хорвоогийн мөхөл ирсэн ч ч энэ хот тэсч үлдэж чадна гэж америкчууд амлаж байна.
“Газар доорх энэ хотыг Америкийн “Vivos” компани барьсан. Өмнө нь эндхийн Блэк-Хиллз ууланд цэргийн бааз байрлаж байжээ. “Vivos” компани 2016 онд 575 блиндажтай (тус бүр 224 м2 талбайтай) хаягдсан цэргийн баазыг худалдаж авч их засвар хийжээ. Энд 10 мянган хүн толгой хоргодох боломжтой” гэж “Metro” мэдээлэв. “Vivos” компаний гүйцэтгэх захирал Данте Вичино “Дэлхийн гадаргуу дээр ямар ч гамшиг, аюул тохиосон манай хоргодох газарт байгаа хүмүүс амьд үлдэнэ. Манай байгууламжууд багаар бодоход бүтэн жил бие даан амьдрах чадвартай. Элитүүд биш энгийн хүн ч манайд захиалга өгөх боломжтой. Ганцхан жилийн дотор манай компаний борлуулалт 300% өссөн, харин захиалагчдын тоо 2000% нэмэгдлээ. Энд CОVID 19, Украины дайн бас Хятад ба Ойрхи Дорнодтой харилцаа хурцадсан явдал нөлөөлсөн” гэж ярилаа. Эндхийн нэг өрөө 55 мянган долларын үнэтэй, 4 хувилбар бий.
Өмнөд Дакотагийн газар доорх хотоос гадна Америкийн Индиана мужид бас ийм хоргодох газар бий, гэхдээ хэмжээгээр арай жижиг. Үнэ ч бас арай доогуур, 35 мянган доллар. “Vivos” одоо Германд бас ийм бункер барьж байгаа.
#МЦогзолмаа орчуулав.
АНУ хорвоогийн мөхөлд бэлдэж бүхэл бүтэн хот барьжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга “ЭТТ” ХК-ийн уурхайд ажиллав10 цаг 29 мин
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа12 цаг 19 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ13 цаг 30 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав15 цаг 35 мин
-
Ихэнх нутгаар дулаахан21 цаг 37 мин
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаанаУржигдар 19 цаг 02 мин
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээУржигдар 15 цаг 38 мин
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй туснаУржигдар 09 цаг 45 мин
-
УБ-т 19 градус дулаанУржигдар 07 цаг 54 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ2024-04-29
-
Ихэнх нутгаар дулаарна2024-04-29
-
“Dubai Reefs” нээгдлээ96 үзсэн
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл