"Испани улсын Каталонд цаг уурын ажиглалтын түүхэнд байгаагүй их ган гачиг тохиож удаан үргэлжилж байна. Иймээс одоо тус бүс нутагт Онц байдал зарлаж усны хэрэглээг хязгаарласан" хэмээн “El Confidencial” мэдээллээ. Энэ хязгаарлалт тухайн бүс нутагт оршин суудаг 6 сая испаничууд, түүний дотор Барселоны оршин суугчдад хамаатай аж.
Одоо энд шүд угаах болон гараа савандахдаа заавал усны краныг хаах, шүршүүрт ердөө 3 минут л орохыг үүрэгджээ. Краны усыг бүлээн болтол гоожуулах бол усыг хувинд авч нөөцлөн хоол хийх буюу цэвэрлэгээ, усалгаанд ашиглах ёстой. Хувийн усан санг ашиглах, фитнес клуб ба наран шарлагын газарт шүршүүрт орох тусгай дүрэм журам гаргалаа. Мод услахыг эрс багасгасан, тэгэхдээ зөвхөн хөрсний эсвэл ашигласан усыг цэвэршүүлж усалж байна. Барселоны орчим, нийслэлд машинаа угаавал 30-200 еврогоор торгох болжээ. Бусад шийтгэлийг хот тус бүрийн захиргаа өөрийнхөөр шийдэж байгаа.
Төрийн өмчит спортын байгууллагууд усны өрөөнийхөө 25%-ийг хаасан ба үлдсэн газарт зөвхөн бэлтгэл хийхийн өмнө ба тэмцээний дараа л шүршүүрт 3 минут орох ёстой.
Каталоны Засгийн газар одоо далайн усыг цэвэршүүлэх, бохир усыг дахин ашиглах, ус хэмнэлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ихэд анхаарал тавих болжээ. Өнөөдөр эдгээр аргын ачаар Барселоны усны нөөцийн 55%-ийг хангаж байгаа аж. “Эцсийн арга хэмжээ болгон Барселоны боомтуудыг нээж ундны усыг Испаний Таррагон, Францын Марселиэс тээвэрлэх болно” гэж бүс нутгийн эрх баригчид мэдэгдлээ.
Испани их ган гачгийн улмаас усны хэрэглээг эрс хязгаарлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
AC: Байден, Зеленский 2 мөнхийн дайныг хүсч байна1 цаг 45 мин
-
Өнөөдөр 24 градус дулаан5 цаг 51 мин
-
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга “ЭТТ” ХК-ийн уурхайд ажиллав18 цаг 32 мин
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа20 цаг 22 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ21 цаг 32 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав23 цаг 38 мин
-
Ковидын вакцинаас болж тромбоз үүсдэгийг "AstraZeneca" хүлээн зөвшөөрчээӨчигдөр 10 цаг 04 мин
-
Ихэнх нутгаар дулааханӨчигдөр 08 цаг 16 мин
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаанаУржигдар 19 цаг 02 мин
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээУржигдар 15 цаг 38 мин
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй туснаУржигдар 09 цаг 45 мин
-
УБ-т 19 градус дулаанУржигдар 07 цаг 54 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ2024-04-29
-
Ихэнх нутгаар дулаарна2024-04-29
-
“Dubai Reefs” нээгдлээ97 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна56 үзсэн
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл