Image description

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2001 дуудлага ирснээс 875 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1126 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 98, хүүхдийн өвчлөл 93, осол гэмтэлтэй холбоотой 106 дуудлага холбогдож, өмнөх өдрүүдээс ихэссэн байна. Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.10.17-ны өглөөний 10.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ) Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2606 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалсан байна.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

 Амбулаториор нийт 4871 хүн үйлчлүүлсний 1334 нь хөдөө, орон нутгаас ирсэн байна.

ЭХЭМҮТ-д 37 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 329 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 87, төлөвлөгөөт 172 буюу нийт 259 мэс засал хийгджээ. Нийт 3102 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй