Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын төлөөлөгчийг хөөж туусан тухай дэлхийн ХМХ шуугиж байна. Энэ явдлын өмнөхөн Венесуэлийн сөрөг хүчний Хуан Гуаидог баривчилж болзошгүй тухай мэдээ ХМХ-ээр цацагдсан. АНУ шууд л сөрөг хүчний талд орж Төрийн департаментын төлөөлөгч нь Венесуэл улсыг сүрдүүлжээ. Тэрбээр “Хэрэв Венесуэлийн эрх баригчид сөрөг хүчинтэйгээ хэлэлцээр хийж улстөрийн тохиролцоонд хүрч чадахгүй бол АНУ тус орны эсрэг тавьсан хориг арга хэмжээг улам чангатгана” гэж мэдэгдсэн тухай “Europa Press” дамжууллаа.
Харин энэ сүрдүүлэг Венесуэл улсын Ерөнхийлөгч Мадурод таалагдсангүй. "Грингогийн төлөөлөгч манай эх орныг сүрдүүлж байна. Бид хэрвээ авлигажсан, эх орноо худалддаг, дээрэмчидтэй яриа хэлэлцээр хийхгүй бол тэд манай Венесуэл улсын эсрэг тавьсан хоригуудаа чангатгах юм байх. Энэ бол манай эх оронд хүндэтгэлгүй хандсан хэрэг, байж болшгүй зүйл. Чөтгөр лүүгээ тонилохыг тэр төлөөлөгчид санал болгож байна, яагаад гэвэл Венесуэл улсыг хүндэтгэдэг юм. Вашингтоны зүгээс яаж ч сүрдүүлсэн манай улс үл тооно, бид өөрийн хүчин чармайлтаар бүх хориг саадыг давж чадна. Венесуэл улсыг хүндэтгэх ёстой, бид ямар ч аюул хоригийг тэвчихгүй гэдгийг АНУ-ын төлөөлөгч ойлгох ёстой" гэж Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдлээ.
Нэмж өгүүлэхэд, 39 настай Хуан Гуайдо бол сөрөг хүчний лидерүүдийн нэг ба Цагаан ордны дэмжлэгийг хүлээжээ. Тэрбээр 2019 онд Үндэсний парламентын тэргүүлэгч болсон, гэхдээ санамсаргүй байдлаар. Яагаад гэвэл тэр үед “Ард түмний дур зориг” (Voluntad Popular) намын гол лидерүүдийг баривчилсан байсан, ингээд намын жагсаалтын дагуу түүний оочир болж таарчээ. Хуан Гуайдог одоо Ерөнхий прокурорын газраас шалгаж байгаа. Түүнийг эх орноосоо урвасан, албан тушаалаа хэтрүүлж ашигласан, коронавирүсийн Цар тахлын үеэр төрийн мөнгө хөрөнгө идсэн, гэмт хэргийн шинжтэй хуйвалдаанд оролцсон гэж буруутгажээ.
#МЦогзолмаа орчуулав
Венесуэл: АНУ чөтгөр лүүгээ тонил!
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга “ЭТТ” ХК-ийн уурхайд ажиллав10 цаг 21 мин
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа12 цаг 11 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ13 цаг 22 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав15 цаг 27 мин
-
Ихэнх нутгаар дулаахан21 цаг 29 мин
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаанаУржигдар 19 цаг 02 мин
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээУржигдар 15 цаг 38 мин
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй туснаУржигдар 09 цаг 45 мин
-
УБ-т 19 градус дулаанУржигдар 07 цаг 54 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ2024-04-29
-
Ихэнх нутгаар дулаарна2024-04-29
-
“Dubai Reefs” нээгдлээ96 үзсэн
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл