Энэ 7 хоногт Францын фермерүүд эсэргүүцлээ илэрхийлж трактортойгоо улсынхаа гол авто болон төмөр замуудыг хааж блоколж байна. Тэд өөрсдийн эсэргүүцлийн хөдөлгөөнөө “өтөг шивхний” гэж нэрлэжээ. Фермерүүд олон тонн өтөг шивхийг төмөр зам дээр асгаж авто замуудыг машины дугуй, хог хаягдлаар хааж боосон. Францын Газар тариалангийн холбоо бүр үндэсний хэмжээний ажил хаялт зарлана гэж Засгийн газраа сүрдүүллээ. Эсэргүүцэгчид одоо шинэ Ерөнхий сайд Габриель Аттальтай уулзахыг шаардсан ч мань эр зугтаасаар байна.
Фермерүүдийн эсэргүүцлийн гол шалтгаан нь Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн. Энэ орны маш хямд бүтээгдэхүүнүүдээс болж орон нутгийн фермерүүд дампууруулж байгаа аж. Францын эсэргүүцэгчид түүнчлэн “ногоон гэрээ” бюу экологийн өөрчлөлт шинэчлэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөг буруутгаж байгаа аж. “Эдгээр гоё гоё төлөвлөгөө, шинэчлэлийн зардлыг фермерүүд өөрсдийн халааснаас гаргах ёстой болжээ. Гэтэл тог цахилгаан, түлш гээд бүх юмны үнэ өссөөр байна. Засгийн газар тэр бүү хэл хөдөө аж ахуй, дизель түлшинд олгодог татаас тэтгэмжээ ээлж дараалан цуцлах боллоо. Эрчим хүч, бордооны... зэрэг салбарт Оросоос эдийн засгийн харилцаагаа тасалсан явдал одоо Европын орнуудын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн. Тиймээс Өрнөд өнөөдөр зүгээр л ядуурч шавхагдсан төсвийн алдагдлаа дээрх байдлаар нөхөх гэж оролдож байна” хэмээн ХМХ мэдээллээ.
Германы фермерүүдийн эсэргүүцэл даамжирч сүүлийн 32 жилд байгаагүй өргөн цар хүрээг хамарлаа. Канцлер Шольцийн Засгийн газар буулт хийж эхлэв, фермерүүдэд өгдөг татаасыг бүрэн биш хэсэгчлэн цуцлахаар болж бас татварыг арай багаар нэмнэ гэж амлажээ.
Польш, Румын, Испани, Нидерланд улсад бас фермерүүд эсэргүүцэл зарлалаа. Нидерландын Засгийн газар сүүлийн хэдэн жилийн турш дэлхийн дулаарлаас сэргийлэн малын тоо толгойг 2030 он гэхэд гуравны нэгээр бууруулахыг шаардаж байна. Иймээс тус орны фермерүүд байсхийгээд л “өтөг шивхний эсэргүүцэл” явуулах болжээ. Харин Испаний хувьд 2023 онд 16 мянга гаруй фермерүүд ажилгүй болжээ. Яагаад гэвэл, Засгийн газар татваруудаа нэмсэн, мөн Европын холбоо бордоонд шинэ хориг тавьсан юм.
#МЦогзолмаа орчуулав.
Европын 6 орны фермерүүд эрх баригчдын эсрэг босчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна2 цаг 42 мин
-
УБ-т 19 градус дулаан4 цаг 33 мин
-
Казахстан: Олигархиудын мөнгөөр үерийн уршгийг арилгана17 цаг 23 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ19 цаг 7 мин
-
Португал: Боолчлолын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байнаӨчигдөр 10 цаг 53 мин
-
Ихэнх нутгаар дулаарнаӨчигдөр 08 цаг 03 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ90 үзсэн
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл