Хятад гүрний Төрийн зөвлөлийн Тамгын газарт Тайваний асуудлыг хариуцсан төлөөлөгч Жу Фэн Лянь хэвлэлийн хурал хийж “Америк одоо Тайванийг зэр зэвсгээр хангахаа болих ёстой. Тайваний салан тусгаарлалтыг дэмжихгүй гэсэн өөрийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Америк одоо тодорхой алхам үйлдэл хийх хэрэгтэй гэж бид уриалж байна” гэж шаардлаа. Тэрбээр энэ мэдэгдлээ Тайваньд цэргийн тусламж үзүүлэх хуулийн төслийг АНУ-ын Конгрессын дээд танхим –Сенат сайшаасны дараа хийв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 4 сарын 24-нд уг хуулийн төсөлд гарын үсэг зурна, үүний дараа шинэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Америк Тайваниас гадна Украин, Израильд ч цэргийн тусламж үзүүлэхээр болсон билээ.
Түүнчлэн Хятадын Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Ван Вэнь Бинь мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “АНУ өнөөдөр их хэмжээний тусламжийг Украинд үзүүлэх хуулиа цацлаа. Үүний зэрэгцээ Хятад-Оросын худалдаа, эдийн засгийн хэвийн харилцааг тэд огт үндэслэлгүй шүүмжилдэг. Ийм хуурамч, хариуцлагагүй хандлагыг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Галд тос нэмэх, бусдыг харлуулах эсвэл тэдэнд буруугаа тохох нь Украины асуудлыг шийдэх зөв хандлага биш гэж бид Америкт сэрэмжлүүлж байна” хэмээсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ихэнх нутгаар дулаарна28 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв2024-05-02
-
Өнөөдөр 24 градус дулаан2024-05-02
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ2024-05-01
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав2024-05-01
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв182 үзсэн
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ116 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ74 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан69 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан56 үзсэн
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл