Казахстаны эрх баригчид улсынхаа олигархиудаас хурааж авсан 90 сая долларыг их үерийн үеэр учирсан гарз хохирлыг барагдуулахад зориулж байна. Тус улсын Ерөнхийлөгч Касым -Жомарт Токаев 2023 оны зун баячуудын жагсаалт гаргаж хууль бус (хар) мөнгө, активуудыг нь хураан авах тушаалд гарын үсэг зурсан билээ. Засгийн газрын дэргэд байгуулагдсан Хууль бус активуудыг хураах хороо нийт 40 тэрбум тенге буюу 90 сая долларыг одоогоор Казахстаны олигархиудаас хураасан аж. Үүнээс 38 тэрбум нь мөнгөөр, үлдсэн 2 тэрбум нь Астан хотын бизнес төв юм байна.
Хууль бус активуудыг хураах хороо түүнчлэн баячуудаас нэмж хуримтлуулах “хар актив”-ын 7 тэрбумаар Астан, Шымкент хотуудад дэд бүтцийн 2 объект барихаар болжээ. Эдгээр төслийн дүнд шинэ ажлын байрыг олноор бий болгож нэмэлт татварыг төвлөрүүлэх юм байна.
Казахстаны Ерөнхий сайд Олжас Бектенов “Хууль бус активуудыг буцаан авсан нь нийгмийн шударга ёсыг тогтоож буй төрийн бодлогын шууд хэрэгжилт. Хураасан бүх мөнгөө манай ард түмний тусын тулд зориулж байгаа” хэмээн мэдэгдэв.
Сонирхуулахад, Ерөнхийлөгч Токаев их үерийн улмаас 7 хүн амь үрэгдэж асар их гарз хохирол учирсантай холбогдуулан дотоодын болон олон улсын чанартай элдэв хурал хуй, олныг хамарсан том арга хэмжээ авахыг хориглосон тушаалыг өмнө нь гаргажээ.
#МЦогзолмаа орчуулав.
Казахстан: Олигархиудын мөнгөөр үерийн уршгийг арилгана
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
АНУ-ын хүн ам цөөрч байна12 цаг 4 мин
-
NHK: Японд үхлийн аюултай өвчин хурдтай тархаж байна14 цаг 40 мин
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна15 цаг 29 мин
-
Аргентин ш/у-аа "хавтгай дэлхийн онолч" бүсгүйд даатгав20 цаг 23 мин
-
УБ-т 22 градус23 цаг 6 мин
-
Казахстан: Дипломатчдын сэтгэцийг маш нарийн шалгадаг болноУржигдар 17 цаг 55 мин
-
Францад 23 удаа Олимпийн буухиаг тасалдуулах гэж оролджээУржигдар 16 цаг 19 мин
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК 11.6 сая тонн нүүрс экспортод гаргаад байнаУржигдар 14 цаг 20 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНАУржигдар 14 цаг 18 мин
-
ОХУ: Ураны хориг АНУ-д өөрт нь цохилт өгнөУржигдар 10 цаг 59 мин
-
Зарим нутагт салхи 14-16 м/с хүрч шуурнаУржигдар 08 цаг 02 мин
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ2024-05-13
-
Шойгу огцров2024-05-13
-
15 градус дулаан2024-05-13
-
Шойгу огцров75 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ67 үзсэн
-
15 градус дулаан40 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус0 сэтгэгдэл
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл