Өнгөрсөн зуунуудад колоничилж дарлаж байсан орнуудад боолчлолын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж буйгаа Португал улсын Засгийн газар мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг дамжууллаа. Уг нь Португалын Ерөнхийлөгч Марсел Ребели ди Соуза өөрийнх нь орны колонид байсан улс орнуудад нөхөн олговрын мөнгө олгох шаардлагатай тухай мэдэгдэл хийсэн юм. Гэвч Засгийн газар нь энэ удаа Ерөнхийлөгчөө дэмжсэнгүй. Португалын Ерөнхий сайд Луиш Филипе Монтенегру Кардозу де Морайш Эштевеш “Колоний дарлалд байсан орнуудтай бид одоо сайхан харилцаатай байдаг, боловсрол болон хэл, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг зэрэг салбарт хамтран ажилладаг. Бид цаашид харилцаагаа гүнзгийрүүлж, түүхэн үнэнийг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ эв нэгдэлд суурилсан нягт хамтын ажиллагаа явуулахыг эрмэлздэг... Гэхдээ бид ямар ч нөхөн төлбөрийг эдгээр улс орнуудад хэрхэвч өгөхгүй” хэмээжээ.
Сануулахад, Гана улсын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо өмнө нь НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр “АНУ болон Баруун Европын орнууд боолын худалдаа эрхэлж байсныхаа төлөө одоо Африкт нэн даруй нөхөн төлбөр олгох ёстой. Өрнөдийн өнөөдөр ашиглаж буй асар их баялаг үнэндээ колоничлогдон дарлуулж байсан асар олон боолчуудын олон зууны турш урсгасан нулимс, хөлс, цус, аймшгаас бүрэлдсэн юм. Боолчлолын нөхөн төлбөр нь түүхийн шударга ёсыг сэргээнэ. Мөнгө мэдээж хэзээ ч тэдгээр аймшгийг нөхөж чадахгүй. Гэхдээ ийм нөхөн төлбөр л муу муухай, гэмт үйлдлүүд үйлдэгдэж сая сая африкчуудыг эх тивээс нь хагацаан Америкт аваачин ямар ч мөнгө зоос төлөлгүй ажиллуулж шулж мөлжсөнийг баталж өгөх юм” хэмээн мэдэгдсэн билээ.
Нэмж өгүүлэхэд, Португал улс бол Африк тивийн орнуудыг колоничилж боолын худалдааг түгээсэн Европын орнуудын нэг. Португалын колоний эзэнт гүрний бүрэлдэхүүнд янз бүрийн цаг үед Ангол, Бразил, Дорнод Тимор, Кабо-Верде, Мозамбик, мөн Энэтхэгийн зарим хэсэг багтаж байжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Португал: Боолчлолын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УБ-т 22 градус6 цаг 58 мин
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК 11.6 сая тонн нүүрс экспортод гаргаад байнаӨчигдөр 14 цаг 20 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНАӨчигдөр 14 цаг 18 мин
-
ОХУ: Ураны хориг АНУ-д өөрт нь цохилт өгнөӨчигдөр 10 цаг 59 мин
-
Зарим нутагт салхи 14-16 м/с хүрч шуурнаӨчигдөр 08 цаг 02 мин
-
Мбаппе Францыг орхихоор шийджээУржигдар 17 цаг 52 мин
-
Афганд их үерийн улмаас 300 гаруй хүн амиа алдлааУржигдар 15 цаг 19 мин
-
Шойгу огцровУржигдар 10 цаг 59 мин
-
15 градус дулаанУржигдар 08 цаг 00 мин
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-10
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай2024-05-10
-
€1-гийн Итали орон84 үзсэн
-
Шойгу огцров68 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ62 үзсэн
-
ОУВС: Дэлхийн эдийн засаг 3 хуваагджээ0 сэтгэгдэл
-
€1-гийн Итали орон0 сэтгэгдэл
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус0 сэтгэгдэл
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл