Цахиурын хөндийн (Silicon Valley) тухай сонсоогүй хүн байхгүй байх. Энэ бол АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотын өмнөд хэсэгт оршдог өндөр технологийн компьютер, микропроцессор, программ хангамж боловсруулах, хөдөлгөөнт ухаалаг гар утас, биотехнологи зэрэг инновацийн компаниуд олноор төвлөрсөн газар билээ. Эндхийн тэрбумнууд өөрсдийн мөрөөдлийн хотоо байгуулахаар төлөвлөснөө мэдэгдлээ. Тэд Калифорний хойд хэсэгт орших Солано тойрогт 2’023’500 га газар худалдаж аваад ирээдүйн эко хотынхоо төслийг захиалжээ. “Зүгээр нэг хот биш нов ногоон цэцэрлэгт хүрээлэн мэт экр хотыг мөн тийм энерги, технологитой барихаар төлөвлөсөн. Байшин барилга бүр нь уран баримлаар чимэглэгдсэн, дээр үеийнх шиг вааран дээвэртэй 2 давхар таунхаус, гэхдээ төв хэсэгтээ орчин үеийнхийг сүндэрлүүлнэ. Явган зорчигчдын бүс, цахилгаан энергийн экологийн нарны зайгаас гаргаж авна. Хамгийн гол нь маш тавлаг тухтай, гэр бүлийн хот болох юм. Энд олон арван мянган хүн амьдарна. Мянга мянган ажлын байр бий болохын зэрэгцээ аялал жуулчлалын төв болох аж” хэмээн “Gizmodo” сонин бичжээ.
“Flannery Associates” фирмийн толгой компани “California Forever” зарим зураг төслөө танилцуулав. Тус компани фермерүүдээс газар худалдаж авахад одоогоор 800 сая доллар зарцуулаад байна.
Төслийг санаачлагчид, технологийн салбарын томчуудыг дурдвал: “LinkedIn”-ий Рид Хоффман, “Andreessen Horowitz”-ий Марк Андриссен, Крис Диксон, “Stripe”-н Патрик ба Жон Коллисон, “Emerson Collective”-н Лорен Пауэлл Жобс (Steve Jobs-н эхнэр), бас Майкл Мориц, Нэт Фридман, Дэниел Гросс...
Цахиурын хөндийн баячууд мөрөөдлийн хотоо барина
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ14 цаг 6 мин
-
Афганд их үерийн улмаас 300 гаруй хүн амиа алдлаа16 цаг 39 мин
-
Шойгу огцров20 цаг 59 мин
-
15 градус дулаан23 цаг 58 мин
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-10
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай2024-05-10
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв2024-05-09
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус2024-05-09
-
€1-гийн Итали орон2024-05-08
-
€1-гийн Итали орон83 үзсэн
-
29 градус дулаан65 үзсэн
-
29 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов0 сэтгэгдэл
-
Саудын Арабын хунтайжийн амь насанд халдлаа0 сэтгэгдэл
-
ОУВС: Дэлхийн эдийн засаг 3 хуваагджээ0 сэтгэгдэл
-
€1-гийн Итали орон0 сэтгэгдэл
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус0 сэтгэгдэл