Гиннесийн Дээд амжилтын номонд удахгүй Энэтхэг улсын эмэгтэй бүртгэгдэж магадгүй тухай “Энэтхэг Таймс” сонин бичжээ. Энэ орны 92 настай Салима Хан эртний мөрөөдлөө хэрэгжүүлэхээр 1-р ангид элсэн орсон байна. Одоогийн байдлаар бага сургууль төгссөн хамгийн хөгшин хүн гэсэн дээд амжилтыг Кений иргэн Кимане Маруге эзэмшдэг. Тэр 84 настайдаа 1-р ангид орж суралцсан аж.
Салима Хан одоо Энэтхэгийн Буландашар хотын бага сургуульд сурдаг. Түүний нэг ангийнхан өөрөөс нь 80 гаруй насаар дүү гээд төсөөл дөө. “Бичиг үсэг сурах хэрэгтэй гэсэн санаагаа хэрэгжүүлэхэд миний ач зээ нар түлхэц өгсөн шүү. Тэд үргэлж халаасны мөнгө гуйдаг, бас дандаа "молиго үмхүүлдэг". Яагаад гэвэл намайг мөнгөн дэвсгэртээ тоолж мэдэхгүй гэдгийг тэд мэднэ л дээ” хэмээн Салима эмээ инээд алдан ярилаа. 1-100 хүртэл тоолж буй Салима эмээгийн бичлэг нийгмийн сүлжээгээр тархсаны дараа тэрбээр орон даяар алдаршжээ. Салима 1931 онд төрсөн ба 14 настай байхдаа айлын бэр болж очин насан туршдаа гэрийн эзэгтэй байсан аж.
92-тойдоо бичиг үсэг сурахаар иржээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зарим нутагт салхи 14-16 м/с хүрч шуурна3 цаг 39 мин
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ17 цаг 49 мин
-
Афганд их үерийн улмаас 300 гаруй хүн амиа алдлаа20 цаг 22 мин
-
Шойгу огцровӨчигдөр 10 цаг 59 мин
-
15 градус дулаанӨчигдөр 08 цаг 00 мин
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-10
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай2024-05-10
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв2024-05-09
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус2024-05-09
-
€1-гийн Итали орон83 үзсэн
-
Шойгу огцров67 үзсэн
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов0 сэтгэгдэл
-
Саудын Арабын хунтайжийн амь насанд халдлаа0 сэтгэгдэл
-
ОУВС: Дэлхийн эдийн засаг 3 хуваагджээ0 сэтгэгдэл
-
€1-гийн Итали орон0 сэтгэгдэл
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус0 сэтгэгдэл
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл