Израилийн армийн командлалын гаргасан Гаазын зурваст газраар цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг Ерөнхий сайд Биньямин Нетаньяху батлахаас татгалзсан тухай “The New York Times” сонин эх сурвалжаа нууцлан бичжээ. “Ерөнхий сайд Нетаньяху ер нь цэргийн удирдлагатайгаа зөрчилтэй байгаа, тэрбээр мөн Онц байдлын Засгийн газрын бүх гишүүн бүгд дэмжихийг хүлээж байна. Төлөвлөгөө батлаагүй 3 дахь шалтгаан бол хэрэв ажиллагаа бүтэлгүйтвэл олон нийтийн итгэлийг алдана хэмээн ЕС Нетаньяху эмээдэг. Ерөнхий сайдын дээрх шийдвэрт Израилийн армийн дээд удирдлага ихэд дургүйцжээ. Ерөнхий сайд ба Армийн дээд командлалын харилцан сэжиглэл дээд цэгтээ хүрсэн... Тэр бүү хэл Онц байдлын Засгийн газрын хуралдаан дээр армийн төлөөлөгчид бичлэг хийх төхөөрөмж авч ирэхийг Израилийн улстөрийн удирдлага эрс хоригложээ. Улстөрчид ба цэргийн удирдлагын хоорондох хагарал үнэндээ цэргийн ажиллагааны эцсийн зорилготой холбоотой. Ерөнхий сайд Нетаньяху “Гол зорилго бол барьцаалагдсан бүх хүнийг чөлөөлөх. Үүний зэрэгцээ ХАМАС-ыг устгах ёстой” гэсэн бол Израилийн Батлан хамгаалах сайд Йоав Галлант үг хэлэхдээ барьцаалагчдыг суллах тухай дурсаа ч үгүй” гэж тус сонин мэдээлэв.
Нэмж өгүүлэхэд, “ХАМАС” бүлэглэл 10 сарын 7-нд гэнэт Израильд халдсаны дараа израильчууд Онц байдлын Засгийн газар байгуулсан билээ.
#МЦогзолмаа орчуулав.
NYT: Гаазын зурваст газраар ажиллагаа явуулахаас Нетаньяху татгалзав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УБ-т 19 градус дулаан20 мин
-
Казахстан: Олигархиудын мөнгөөр үерийн уршгийг арилгана13 цаг 10 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ14 цаг 54 мин
-
Ихэнх нутгаар дулаарнаӨчигдөр 08 цаг 03 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ90 үзсэн
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл