Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Израиль ба Германы зөрчил улам гаарлаа

2024-4-23
0
ЖИРГЭХ

Израиль ба Германы эрх баригчид маргалдаж сүүлдээ өнгөрсөн түүхээ сөхөлцсөн тухай Израилийн телевизийн 13-р суваг мэдээллээ. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ба Германы Гадаад харилцааны сайд Анналена Бербок нар Гаазын зурваст үүссэн хүмүүнлэгийн хямралын тухай эхлээд маргалджээ. ГХ сайд Бербок “Палестинд хүүхдүүд өлсч зүдэрч байна, өлсгөлөн хүүхдүүдийн зурагтай танилц” гэхэд ЕС Нетаньяху “Гаазын зурваст зах зээл болон наран шарлагын газрууд хэвийн ажиллаж буй зургийг өөрөө хар” гэж хариуллаа. Изралийн тэргүүний үзэж буйгаар тэнд ямар ч өлсгөлөн байхгүй, өлсч буй хүүхдүүдийн тухай  мэдээ бол хэтрүүлэг гэнэ.
Германы Гадаад харилцааны сайд Бербок үүний хариуд “Гаазын зурвасын бодит нөхцөл байдлыг үл харуулах тиймэрхүү зургаа түгээхгүй байхыг уриалж байна” гэлээ. Гэтэл Ерөнхий сайд Нетаньяху дуугаа өндөрсгөн Германы өнгөрсөн түүх, нацистуудын тухай түүнд сануулав. “Тэр л бодит байдал. Нацистууд  тэгэхэд зохиомол худал жүжиг тавьсан гэж харагдахгүй байна. Бид ямар бодит байдлыг гуйвуулж зохиомол дүр зургийг бүтээсэн нацистууд биш дээ” гэж Израилийн Ерөнхий сайд хашгирчээ. “ЕС Нетаньяху бөөнөөр хорих үхлийн лагериудын аймшигт үнэнийг нуусан нацистуудын тухай ингэж сануулсан бололтой” гэж 13-р телевиз онцоллоо.  
Израилийн ТВ-н энэ нэвтрүүлэг Германд бөөн шуугиан тарьсан тухай “Spiegel” сонин бичжээ. 
Нэмж өгүүлэхэд, Гаазын зурвасын “Камаль Адван” эмнэлэгт 3 сард 10 хүүхэд өлсгөлөнгөөр нас барсан тухай өмнө нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдээлсэн билээ. Түүнчлэн Гаазын зурвасын эмнэлгүүдэд хоол хүнс хүрэлцэхгүй байгаагаас гадна түлш, эм тариа дутагдаж буй талаар ДЭМБ-ын шинжээчид мэдэгдсэн юм. 
МЦогзолмаа орчуулав. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ: Японы төлөө цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн
Белоруссын шүүх герман эрд цаазын ял ногдуулав
Байден: Нам, эх орныхоо төлөө нэрээ татлаа
Японы ЕС уучлал гуйв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх