* Израилийн 1,4 мянган хүн амь үрэгдэж 239 хүн олзлогдож барьцаалагдсан, 40 хүн сураггүй болсон гэжээ.
* Палестины Эрүүл мэндийн яам “Израилийн цохилтод өртөж 6,5 мянга гаруй хүн амиа алдлаа” гэжээ.
* "Гаазын зурваст газраар цэргийн ажиллагааг эхэлсэн гэж Израиль албан ёсоор мэдэгдээгүй, гэвч энэ бүсийн хойд хэсэгт тус орны цэргүүд орж ирсэн, мөн хэдэн зуун цэгт цохилт өглөө. Түүнчлэн хонгил болон газар доорх дэд бүтцэд ч гэсэн" хэмээн “RT” мэдээллээ.
* Израилийн цэргийн ажиллагаанд АНУ-ын 5000 тусгайгийнхан оролцжээ.
* “Шөнө төлөвлөсөн хуурай замын ажиллагааг манайхан тасалдуулсан” гэж "ХАМАС" мэдэгдэв.
* “Гаазын зурваст Израилийн армийн газраар явуулж буй ажиллагаа 6 долоо хоногоос бүр 6 сарын турш үргэлжилж магадгүй. Израилийн гол зорилго бол Палестины “ХАМАС” хөдөлгөөнийг бүрмөсөн устгах. Израилийн түншүүд, жишээ нь АНУ тус улсад дарамт үзүүлж байна” хэмээн “Bloomberg” агентлаг мэдээллээ.
* “Гаазын зурваст сүүлийн 3 долоо хоногт амиа алдсан хүүхдийн тоо 2019 оноос хойш дэлхий даяар өрнөсөн зэвсэгт зөрчилд өртөж амь үрэгдсэн хүүхдийн тооноос давсан. Гаазын зурваст амь үрэгдсэн 7703 хүний 40% гаруй нь хүүхдүүд байна. Энэ тоо нэмэгдэж болзошгүй, яагаад гэвэл 1000 гаруй хүүхдүүд сураггүй алга болсон, зарим нь нурангид дарагдсан байх. Талууд галаа нэн яаралтай зогсоо! Дэлхий нийт энэ нөхцөл байдал анхаарлаа хандуулах ёстой” гэж “Save the Children” олон улсын буяны байгууллагын Палестин дахь захирал Жейсон Ли мэдэгдэв.
* Сүүлийн 17 өдөрт Гаазын зурваст 2000 гаруй хүүхдийг алж хөнөөсөн, бас Иордан голын Баруун эрэг дээр 27 хүүхэд амиа алдсан тухай ХМХ дамжуулжээ.
* Гаазын зурвасын хүүхдүүд дайныг зогсоохыг хүсч ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд ханджээ. “Оросын эрхэм хүндэт Ерөнхийлөгч Владимир Путин танд энх тайван, Бурхны ивээл, хишгийг ерөөе. Нурж сүйрсэн байшингуудын дундаас, хайртай Гаазын зурвасынхаа гол зүрхээс Гаазын хүүхдүүд бид танд хандаж байна. Өмгөөлөл хамгаалалгүй манай палестин түмний эсрэг дайн хийж байна. Энэ харгис, арьс өнгөөр ялгаварласан бидний эсрэг, Палестины ард түмний эсрэг дайныг зогсоогооч гэж танаас гуйж байна! Палестин хүүхдүүдийн цусаар наймаалцсан бүх хүн Шүүх өдөр хариугаа хүртэх болно” гэж хүүхдүүд уриалжээ.
* “Бид эм тариа, ус, хоол хүнс ачсан хүмүүнлэгийн цувааг Гаазын зурвас руу нэвтрүүлнэ” гэж Израилийн армийн төлөөлөгч мэдэгдэв.
* "Израилийн байлдааны онгоцууд 10 сарын 30-нд Сири улсын нутаг дээрх цэргийн объектуудад цохилт өгсөн, энэ бол ням гарагт тэдний харвасан пуужингийн хариу" гэж Израилийн Батлан хамгаалахын хэвлэлийн алба мэдээлжээ.
*Ливан улсын Хар Дов орчимд “Хезболла”-н цэргийн бүтцүүдэд цохилт өгсөн тухай Израилийн арми мэдээлэв.
#МЦогзолмаа орчуулав.
Ойрхи Дорнодын дайны эргэн тойронд
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ихэнх нутгаар дулаарна30 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна182 үзсэн
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!101 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ81 үзсэн
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл