Украины экс Ерөнхийлөгч Леонид Кучмагийн зөвлөх Олег Соскин “Бид өөрийн армийг сайн бэлдсэн гэж үзэж байлаа. Гэтэл өнөөдөр Украины армийн бэлтгэгдсэн бүх цэрэг нэг бол үхэж үрэгдсэн, эсвэл шархадсан, бүгд. Арми бэлдэхэд одоо 5-6 жил шаардлагатай... Ерөнхийлөгч Зеленскийгээс болж Украинд иргэний дайн дэгдэх шинжтэй. Яагаад гэвэл, Зеленский байнга баривчилгаа явуулж хавчлага гадуурхлыг дэврээж байна. Өдөр бүр Шүүх хурал болдог, Шүүх засаглал тэр чигтээ Зеленскийн мэдэлд байгаа. Мөн манай арми фронтод амжилт гаргахгүй байгаа нь улс орныг иргэний дайн руу хөтөлж байна" гэж мэдэгдлээ.
Сонирхуулахад, Польшийн нийтлэлч, зохиолч Щепан Твардох “Украины цэргүүд өөрийн Ерөнхийлөгч Зеленскийг үзэн яддаг. Украины улстөрд цэрэг армийн хүндэтгэлийг хүлээсэн цорын ганц хүн бол Ерөнхий командлагч, генерал Валерий Залужный.... Украины армид одоо зэр зэвсэг, сум маш их хомсдолтой гэж энгийн цэргүүд гомдоллож байна” гэж “Interia Wydarzenia”-д хэлжээ.
Харин Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Валерий Залужный “Орос-Украины дайн мухардалд орлоо. Бид технологийн хөгжлийн түвшинд хүрсэн, гэтэл энэ нь яг Дэлхийн I дайн шиг биднийг мухардуулав.... Гоё сэтрэлт болохгүй ээ. Дайн удааширч байгаа нь манай армид төдийгүй улс оронд маань асар их эрсдэлтэй... Мина устгах Өрнөдийн систем асуудалтай, хангалтгүй байна... Цэрэг дайчилгаа нилээд асуудалтай. Иргэд хуулийн цоорхойг ашиглаж дайчилгаанаас зайлсхийдэг, гэхдээ бид үүнийг залруулна” гэж мэдэгдсэн тухай “The Economist” сэтгүүл бичжээ.
Нэмж өгүүлэхэд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 10 сарын 30-нд “Украины сөрөг давшилт бүтэлгүйтсэн. 6 сарын 4-нөөс хойш Украины 90 мянга гаруй цэрэг офицер амь үрэгдсэн буюу шархадсан. Тэдний 600 танк, 1.9 мянган хуягт машин техникийг устгалаа” гэж мэдэгдсэн юм.
#МЦогзолмаа орчуулав.
Украин: Манай бэлтгэгдсэн бүх цэрэг бүгд үхсэн эсвэл шархадсан
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна180 үзсэн
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл