Германы Гадаад харилцааны сайд Анналена Бербок сая Европын холбооны парламентын ассамблей дээр үг хэлэхдээ “Европын орнууд одоо харилцан бие биеэ буруутгах хэрэггүй, мөн цэргийн ямар тусламжийг Украинд үзүүлснээ харьцуулж "буруутныг олох тоглоом" тоглох шаардлагагүй. Энэ нь Украинд тус болохгүй. Хамгийн гол нь бид хамтдаа энэ бүхнийг хийж байгаад оршино. Яагаад гэвэл бид Оросын эсрэг дайтаж байгаа болохоос биш бие биетэйгээ тулалдаагүй... Бидний гол зорилго бол Украиныг хамгаалах биш харин Оростой байлдах" хэмээжээ.
"Өрнөд анх удаа өөрийн зорилгоо ил гаргалаа", "НАТО-гийн эвсэлд багтдаг орнуудын нэг ч улстөрч өмнө нь ингэж ил тодоор далд санаагаа илчилж байгаагүй", "Европ бүхэлдээ Оросын эсрэг дайтаж байгаагаа хүлээн зөвшөөрлөө" гэх зэргээр өнөөдөр дэлхийн ХМХ шуугиж байна.
Үүний хариуг ОХУ-ын Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Мария Захарова дор нь барив. Тэрбээр “Өрнөд эртнээс манай эх орны эсрэг дайтахаар бэлдэж байснаа дахин баталлаа. Өмнө нь Германы экс канцлер Ангела Меркель алдарт Минскийн гэрээг хэн ч дагаж мөрдөх гээгүй гэж ярьсан Тэд зүгээр л дайнд бэлдэх боломжийг Украинд олгох гэж тэр гэрээг байгуулснаа хүлээн зөвшөөрлөө" хэмээн мэдэгджээ. Харин Оросын Холбооны зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны дэд тэргүүлэгч Владимир Жабаров "Бербок мэргэжлийн дипломатч биш ээ. Столтенбергээс ялгаатай нь тэр нэгийг бодож нөгөөг ярьж сураагүй. Ийм учраас л НАТО-д бүгд мэддэг хэрнээ ил гаргаж хэлдэггүй зүйлийг тэр ярьчихлаа. НАТО бол ОХУ-ын эсрэг явагдаж буй зэвсэгт мөргөлдөөнд оролцогчдын нэг, Киев бол зүгээр “золиос” гэдгийг Бербок нийтэд ил тод зарлалаа” хэмээн тайлбарлав.
Германы танкууд Украинд ирэх тухай мэдээ Оросын нийгэмд бөөн дуулиан тарилаа. "Германы хас тэмдэгтэй танкууд 80-аад жилийн өмнөх үйл явдлыг бүгдэд эргэн сануулах болно", "Фашизмын эсрэг дайнд хэн нэгнээ алдаагүй гэр бүл Орост байхгүй", "Дэлхийн 2-р дайнд ялсан шигээ бид герман танкуудыг ёстой самар цөмж байгаа юм шиг зүйл дуусганаа", "Бид германчуудыг өмнө нь бут цохиж ялсан, одоо ч ялна", "81 жилийн өмнөх үйл явдал давтагдах нь" гэх зэргээр оросууд бичиж байна.
Германы эрх баригчид “Leopard” танкаа Украинд шилжүүлэн өгөхөө мэдэгдсэний дараа германчууд эсэргүүцлийн жагсаал хийжээ. Дээрх шийдвэрийг эсэргүүцсэн олон зуун германчууд Мюнхен хотод эсэргүүцлийн жагсаал хийж "Украинд танк нийлүүлэхээ боль", "Дайныг энхийн замаар шийдвэрлэ" гэх зэрэг шаардлага тавьжээ. Уг арга хэмжээг “Munchen steht auf” зохион байгуулсан юм байна.
Нэмж өгүүлэхэд, Германаас гадна АНУ бас Украинд “M1 Abrams” танкаа нийлүүлэхээ зарласан. Товчхондоо НАТО-гийн 12 орон Украинд танк өгөхөөр болжээ.
Түүвэрлэж орчуулсан #МЦогзолмаа
Герман: Европ бүхэлдээ ОХУ-ын эсрэг дайтаж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ5 цаг 51 мин
-
Ихэнх нутгаар дулаарна15 цаг 8 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ88 үзсэн
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл