---АНУ-ын Тэнгисийн цэргийн экс офицер Скотт Риттер сэтгүүлч Дэнни Хайфонд ярилцлага өгчээ---.
....Европ хэрхэн ОХУ-д ханддаг шиг Орос хэрэв яг тэгж тэдэнд хандсан бол Европ аль хэдийн үхэж сөнөх байлаа.... Орос гэхдээ эрчим хүчний нөөцөө Европт зарсаар байгааг та мэдэх үү? Хориг арга хэмжээ Орост үйлчлэхгүй байна, энэ улс өөрийн эрчим хүчний нөөцөө зарж борлуулсаар байгаа. Европт ч ялгаагүй зардаг. Яагаад? Яахав, тэд үүгээр мөнгө олдог.
Гэхдээ гол шалтгаан гэвэл оросууд өөрсдийн гэрээ хэлэлцээрийг үнэхээр хүндэтгэдэг юм. Тэд энергийн эх үүсвэрийг нийлүүлэгчид. Тэд өөрсдийн гэрээ хэлэлцээрээс татгалзаагүй. Өнөөдөр оросууд бол Европт хамгийн ёс зүйтэй бизнесмэнүүд, яагаад гэвэл тэд өөрсдийн үүрэг хариуцлагаа үнэнч шударгаар биелүүлдэг.
Гэтэл Европ үнэндээ Оросыг яасныг би дахин цохож хэлэх үү? Европын холбоо тун эвгүй авирлаж бүгдийг хамж мөнгийг нь хулгайлж, ер нь бүхнийг буруу хийж байна. Хэрэв Москва өөрт нь ингэж таагүй ханддаг шиг хариу харьцсан бол Европ тэсч үлдэхгүй ээ, бүр газар доор 6 фут булагдсан байгаа. Мөхөж сөнөнө гэсэн үг. Харин оросууд өөр юм.
Хятадууд бас их тэвчээртэй юм аа. Хятад маш зөв бодлого явуулж улс орнуудын хоорондох зөрчлийг зохицуулахыг оролддог. Жишээ нь, Армян ба Турк, Азербайжан, Иран. Энэ нь мөн Оросын эсрэг тавьсан хоригт ч хамаатай. ОХУ-ын эсрэг хориг, тэдний эрчим хүчээс татгалзсан явдал одоо Европт уршиг дагавраа өгч байна. Тэнэг алхам. Цаашид бүр ч тэнэг юм болноо....
Хятадууд мөн чанартаа сайн асрагч, хамгийн хүмүүжилгүй хүүхдүүдтэй ажиллаж буй аварга том хүүхдийн цэцэрлэгийн асрагч. Хэн Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоов? Америк биш, Европ ч биш. Хятадууд. Тэд зүгээр л хүрч ирээд “Иран ба Саудын Араб та нар суу, тэгээд сайн үйлс бүтээ” гэж хэлсэн. Яг л сайн сайхан хүүхдийн цэцэрлэгт жижигхэн хүүхдүүд бүгд гар нийлэн хамтардаг шиг. Гэхдээ хятадууд тийм төгс улс уу? Үгүй ээ, хэн ч төгс биш. Хэдий тийм ч хятадуудад амжилттай загвар байна, түүнийг нь Өрнөд үгүй хийж чадахгүй. Европ ч чадахгүй...
Хэрэв бид авто машинаа Хятадад зарж чадахгүй бол мөнгө олохгүй. Бид бизнесээс гарна. Одоо Германы аж үйлдвэрүүд эх орноосоо зугтааж байна, яагаад гэвэл эрчим хүчний үнэ асар өндөр. Энэ тухай Германы Засгийн газар өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн. Тэд энэ өвөл хүн амынхаа хэрэглэх тог цахилгааны мөнгийг хөнгөлж чадахгүй. Тэгэхээр улс орон бүхэлдээ дампуурсан гэсэн үг. Энэ өвөл манайд дахиад дулаахан өвөл болоосой гэж би европчуудын өмнөөс залбирч байгаа. Яагаад гэвэл хүйтэрвэл асар их асуудал бэрхшээл үүснэ....
Бид өнөөдөр бүс нутгийн бас нэг том дайнд их ойрхон тулж ирчихээд байна, Иран ба Турк. Зангезурын гудмаас болж тэд дайтах шинжтэй.... Үүнийг зогсоож чадах цор ганц орон бол Хятад. Яагаад гэвэл Хятадын хувьд энэ, бас өөр нэг гудам Чехбехар маш чухал. Хятадууд цаашид Америктай харьцахыг, асуудал шийд гэж тэдэнд хэлэхийг ч хүсэхгүй байна. Энэ удаа нас биед хүрсэн ганцхан том хүн нь хятадууд болж таарчийна.
#МЦогзолмаа орчуулав.
Скотт Риттер: ОХУ хүсвэл Европыг үгүй хийчихнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ихэнх нутгаар дулаарна2 цаг 46 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна183 үзсэн
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!103 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ85 үзсэн
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл