Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 3 жилийн хугацаанд ямар ямар ажил амжуулсан бэ
Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн нэгдсэн бодлоготой болж чадлаа. Алсын хараа-2050 буюу Хөгжлийн нэгдсэн бодлоготой болсноор дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлж одоо хэрэгжиж буй хөгжлийн урд дунд хугацааны бодлогыг Монгол Улсын хууль эрхзүйн актуудтай уялдуулах ажлын эхлэлийг тавьж чадсан юм. Анх 1996 онд Монгол Улсбн хөгжлийн үзэл баримтлал, 1998 онд Монгол Улсын 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, 2008 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг баримт бичгүүдийгбатлан гаргасан ч эдгээр нь хэрэгжихгүй зөвхөн цаасан дээр бууж байсныг нэгтгэж нэгдсэн бодлогод зангидах ажлыг түүний тэргүүлсэн Засгийн газар хийж чадлаа.
Түүний хийсэн дараагийн ажил бол дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеийг амжилттай даван туулж, Ковид -19. Коронагийн үеэр эмнэлгүүдийн материаллаг бааз сайжруулсан явдал юм. Тодруулбал Бүсийн эмчилгээ оношлогооны төвүүд, лабораториуд ,2,3 р зэрэглэлийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Монгол Улсын бүх иргэдийг үнэ төлбөргүй Эрт илрүүлэг шинжилгээнд хамруулж чадлаа.
Үүнээс гадна монголын төрд сүлийн 30 гаруй жилийн бугшсан хулгайтай зоригтой тэмцэл хийж бүх нийтийн сонсголыг хийж шударга ёсны салхийг сэвэлзүүлж чадсан. Тухайлбал 10-н их наядын хөтөлбөрийн үр дүн яаж гарсан, ЖДҮ зээл, Авлигын эсрэг тэмцэлийг эрчимтэй явуулж, улмаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Эрүүгийн хуулийн өөрчлөлт, Шударга бус хувьчлалуудыг цэгцэлж буй үйл ажиллагаа, Эрдэнэтийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн хувьчлалыг хүчингүй болгосноор гарсан үр дүнг шударгаар олон нийтэд мэдрүүлж чадлаа. Мөн Шүүхийн процесс хэр явж байгаа, Нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны сонсголыг хийж олон нийтэд ил болгосноор гарсан үр дүн, Бондын төлөлтүүд гэх зэрэг хэзээ ч илрэхгүй мэт хэргүүдийг сөхөж шударга үнэнийг тогтоох гэсэн он жилүүд байлаа.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил болгож, оюутан сурагчдад тавих шалгуурыг нээлттэй ил тод болгож шударга сонгон шалгаруулалтыг хийж чадсан.
МАН-ын даргын хувиар нам харгалзахгүй авлигачидтай хийх тэмцлээ 5 Ш ажиллагааг хэрэгжүүлж, Нүүрсний хулгайг ил болгож Төрийн өмчид компаниудад БЭТ томилсноор Монгол Улсын гадаад вальютын нөөцийг нэмэгдүүлж чадсан. Шилэн ажиллагааны хүрээнд төрийн олон мэдээлэл ил болгож өгсөн.
Нийтийн эрх ашгийг хамгаалах хуулийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар баталсан. Энэ хууль хэрэгжиж эхэлж байна. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтой эхлүүлж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах болсон. Эдгээр нь 2024 оны сонгуулиас хэрэгжиж эхэлнэ.
“Шинэ сэргэлтийн бодлого” -ын хүрээнд Боомтын сэргэлтийн их бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байна. Тавантолгой-Гашуун сухайт, Ханги-Мандал, Замын-үүд боомтын өргөлтгөл, Боршоо боомтын өргөтгөл, экспортын шинэ төмөр замууд ,Боомтуудын хүчин чадлыг нэмэх ажлууд нь амжилттай хэрэгжиж бодит хөрсөн дээр буусан ажил болж чадсан. Аж үйлдвэржилтийг сэргээх хүрээнд Оюутолгойн хэлэлцээрт Дубайн гэрээгээр хийсэн хууль бус тохиролцоог хүчингүй болгож, гүний уурхайг нээснээр эдийн засагт үзүүлсэн нөлөө, улсад орсон орлого хэрхэн нэмэгдснээс бэлхнээ харж болно. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг шийдсэн, 10 аймагт ДЦС байгуулж байгаа, эрчим хүчний хосолсон эх үүсвэрүүд, 3р цахилгаан станцын өргөтгөл, эрчим хүчний үнийг чөлөөлж эхэлсэн ажлын зах цухаас харж болно.
Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт ажиллаж амьдрах дэмжлэг, төрийн албан хаагчдын цалингийн 40 хувийн нэмэгдэл олгож, хотын сэргэлтийн хүрээнд орон сууцжуулах бодлого, Хотын хууль, Улаанбаатарын тойрог замууд, нийтийн тээврийн шинэчлэл Төрийн бүтээмж: Хяналтын газар Цахимжилт, И монголиаг бүрэн нэвтрүүлж чадлаа.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үед Монгол Улсын иргэдийн -Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн, эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрсэн зэрэг эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд бий болсон.
Гадаад бодлогын хувьд БНХАУ, БНСУ, Сингапур, ХБНГУ, АНУ-д айлчлал хийж, Монгол Улсыг Тэнцвэртэй, олон талт гадаад бодлогын залгамж халааг үргэлжлүүлсэн. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үед манай улсад БНХАУ, ОХУ, Японы Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын Ерөнхийлөгч, Ромын папын айлчлал зэргийг дурьдаж болно.
Монгол Улсын төсвийн реформ шинэчлэлт хийгдэж, 2023, 2024 онд Сангийн яамнаас зураг төсөл, тооцоо судалгаагүй төслүүдийг төсөвт тусгахгүй, Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, эхлүүлсэн төслүүдийг дуусгах зэрэг шаадлагыг тавьдаг болж төсвийн замбараагүй олголтоод цэг тавьсан.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлж өгсөн.
2024 оны төсвөөр хөдөө орон нутгийг хөгжүүлж, Улаанбаатарын хэт төвлөрлийг сааруулахад чиглүүлсэн. Төрийн албан хаагчдын цалингийн 160 шатлалыг бууруулсан, хотын асуудлыг цогцоор нь авч үзэж, хотод БЭТ томилсон. Хот төлөвлөлт, газрын асуудал, замын бүтээн байгуулалт, нийтийн тээвэр гэх мэт асуудлуудыг шийдвэрлэхээр ажлууд хийгдэж эхэлж буй.
Төрийн үйлчилгээг цахимжуулж, И Монголиа систем ашиглаж иргэд төрийн цахимжсан үйлчилгээнүүд, цахим гарын үсэг гэх мэтийг цахимаар авч чаддаг боллоо.
Welcome to Mongolia -Монголд зочлох жил зарласнаар Монгол Улсад ирсэн жуулчдийн тоо эдийн засагт томоохон үр өгөөжөө өгч эхэлсэн. Монголд зочлох жилийн хүрээнд гадаад сурталчилгаа идэвхжсэн. Монгол улс дэлхийд танигдаж, аялал жуулчлалаар орлого олж болдогыг түүний тэргүүлсэн Засгийн газрын үед монголчуудад мэдрүүлж чадлаа. Монголд зочлох жилийн хүрээнд визний нөхцлийг хөнгөвчлөх,чөлөөлөх арга хэмжээнүүд авсан. БНСУ-руу жуулчид визгүй, Дубай, Вьетнам гэх мэт улс орнуудруу визгүй зорчиж эхэлсэн. Дотоодын нислэгүүдийг нээж, АНУ руу 5-р сараас шууд нийслэг хийж эхэлнэ . Аялал жуулчлалын дэд бүтцийн замуудыг барьсан. Дээрх бүс нутаг нь ийм ийм онцлогтой жуулчин татах боломжтой онцлогтой газрууд юм. Гэх зэргээр Аялал жуулчлалын салбарт томоохон ахиц дэвшлийг бий болж чадсан. Товчхондоо хураангуйлаад хэлэхэд Л.Оюун-Эрдэнийг тэргүүлсэн Засгийн газар 3 жилийн хугацаанд дараах ажлуудыг амжуулж чаджээ. Муугүй амжилт шүү.