ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ оны анхны албан айлчлалыг улсынхаа хамгийн хүйтэн нутаг Чукоткад хийв. Путин ийнхүү эх орноо бүхэлд нь тойрсон гэж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Песков мэдэгдлээ. Эндээс АНУ-ын хил хүртэл ердөө 100км аж.
“100 удаа сонссоноос 1 удаа нүдээр үзсэн нь дээр. Цаасан дээр бүх юм ойлгомжтой, гэхдээ өөрийн нүдээр харахад зарим зүйл огт өөр” гэж Путин ярилаа. Тэрбээр хасах 30 градустай нутагт бүтэн жилийн турш ажилладаг хүлэмжээр зочилж “Араатан” хэмээх аварга том цас-намаг-туулагч машинаар аялж орон нутгийн иргэд болон амбан захирагч Владислав Кузнецовтой уулзав. Дашрамд дурдахад, “Хишник” авто машиныг Тюмень мужид үйлдвэрлэдэг юм байна. Дугуй нь гэхэд босоо хүн шиг өндөр, том.
Чукотка бол Москвагаас 8 цаг нисч хүрдэг, мөнхийн цэвдэг нутаг. “Зуны хамгийн сайн даашинз бол шуба” гэж энд хошигнодог ажээ. Чукоткад ОХУ-ын хамгийн зүүн талын 2 боомт бий: Провидения, Певек. Энд “Академик Ломоносов” хэмээх онцгой, хөвөгч цах станц бий. Түүнчлэн Чукотка бол арвин их байгалийн баялаг, нөөцтэй нутаг.
Амбан захирагч В.Кузнецов “Манайд хэдэн том төсөл хэрэгжиж байгаа. Нэг нь Баимын ГОК, зэс олборлох, үйлдвэрлэх төсөл маань ОХУ-ын зэс олборлолтыг дөрөвний нэгээр нэмэгдүүлнэ. Маш өргөн, цар хүрээтэй төсөл учраас том дэд бүтэц барих шаардлагатай. Ингээд Певек боомтод терминал барьж байна. 2 дахь том төсөл бол цагаан тугалга олборлолт.... Түүнчлэн хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт өсч, тухайлбал 3 хүлэмжинд хүнсний ногоо ургуулж байгаа. Хүнсний ногоо жимсийг 100% зөөдөг байсан бол одоо хэрэгцээнийхээ 21%-г эндээс хангадаг. Удахгүй нэмж хэдэн цогцолбор ашиглалтад ороход ургац 3 дахин нэмэгдэнэ..... Бас алт, нүүрсний олборлолт.... Гол мөрний усан хөлөг барьдаг компани сайн ажиллаж байгаа.... 100 мянган хүнийг эрчим хүчээр хангадаг “Академик Ломоносов”-с гадна тус бүр нь 50 мегаватт энергоблокийг ойрын хугацаанд “Росатом” барина, 2 нь аль хэдийн угсрагдсан... " гэж мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав. .
Путин Чукоткад айлчилснаар эх орноо бүтэн тойрлоо
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна180 үзсэн
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл