ОХУ-ын Засгийн газар бензиний экспортод дахиад түр хугацаагаар хориг тавих асуудлыг авч хэлэлцсэн тухай "Интерфакс" агентлаг мэдээллээ. ЗГ яг одоо бензиний экспортод хориг тавихгүй, гэхдээ шаардлага гарвал хориглоно гэж шийдвэрлэжээ. Үүний шалтгаан нь 1 сарын 15-нд "Лукойл-Нижегороднефтеоргсинтез" (НОРСИ) нефть боловсруулах завод дээр гарсан осол аваар бөгөөд одоо төлөвлөгөөт бус засвар хийж байгаа аж. Түлшний экспортоо бууруулж дотоодын урсгалыг өөрчилж дахин хуваарилах шаардлага гарсан тухай Оросын Эрчим хүчний яам мэдэгдсэн хэмээн эх сурвалж бичжээ.
"Лукойл" одоо бензиний экспортоо зогсоосон ба Эрчим хүчний яаманд хандаж нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн график болон биржийн худалдааны хэмжээнд өөрчлөлт оруулахыг хүсчээ. Тус компани мөн нефть үйлдвэрлэгч бусад компанид хандаж 1 ба 2 сард 200 мянган тонн "Аи-95" бензин нийлүүлэхэд туслах хүсэлт илгээсэн аж. Сануулахад, ОХУ дотоодын үнийн өсөлтөөс болж 2023 оны 9 сард түлшний экспортоо хориглосон ба энэ хоригийг 11 сард цуцалсан билээ.
Орос 1 сарын 1-10-нд хоногт дунджаар 20,4 мянган тонн авто бензинийг экспортолсон аж. Энэ тоо 12 сарын 1-27-нд хоногт 16,6 мянган тонн, 11 сард хоногт 7,8 мянган тонн байжээ. Харин Оросын дотоодын зах зээлд 1 сарын 1-10-нд хоногт дунджаар 97,6 мянган тонн авто бензин нийлүүлсэн. Энэ тоо 12 сарын 1-27-нд хоногт 110 мянган тонн, 11 сард хоногт 112,9 мянган тонн байв.
“НОРСИ”-н осол аваарын тухай мэдээлэл бүр 1 сарын 12-ноос тархаж дотоодод бензиний үнэ өсч эхэлсэн юм байна. 1 сарын 10-ны өдөртэй харьцуулахад 1 сарын 15 гэхэд “Аи-92” бензин 4,7% өсч 1 тонн нь 42374 рубль хүрсэн, харин “Аи-95” бензин 3,7% өсч 1 тонн нь 45562 рубль болжээ.
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ: Бензиний экспортод дахиад түр хориг тавьж магадгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна182 үзсэн
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!101 үзсэн
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл