Дубайн Цагаачлалын алба 2023 онд инновацийн технологийн ачаар сая сая жуулчныг ердөө хэдхэн минутын хугацаанд нисэх буудал дээр шалгаж хянаад нэвтрүүлсэн тухай АНЭУ-ын ХМХ мэдээллээ. Гадаадын иргэд ба олон улсын харилцааны ерөнхий газар энэ талаар “Дубай болон Аль-Мактумын олон улсын онгоцны буудалд нийт 127 ухаалаг хаалга суурилуулсан. Үүний ачаар зорчигчдыг шалгаж нэвтрүүлэх явц эрс хурдассан, түүнчлэн Цагаачлалын албаны ажилтнууд заавал байлцах шаардлагагүй болжээ. 2023 онд манай улсаар 21 сая гаруй гадаадын иргэн аялж жуулчиллаа. Энэ бол 2022 онтой харьцуулахад 55% нэмэгдсэн үзүүлэлт. Тодруулбал, өнгөрсөн жил манайд 13,5 сая жуулчин ирсэн” хэмээн мэдэгдэв.
Сонирхуулахад, Дубайн онгоцны буудал 2023 оны 10 сараас нүүр царайгаар таних систем ашиглах болжээ. Жуулчид энд өөрсдийн паспорт, бичиг баримтаа ч гаргаж үзүүлэх шаардлагагүй. Тэд зүгээр л ухаалаг хаалганы дээрх ногоон гэрэл рүү харахад хангалттай. Түүнээс гадна зарим smart хаалгаар жуулчид өөрсдийн паспорт эсвэл “Emirates ID”-г сканирдуулаад өнгөрч болно.
“Дубайн олон улсын нисэх буудал анх 2002 онд цахим хаалгыг суурилуулжээ. Харин 2017 оноос эдгээр хаалгыг “ухаалаг”-аар сольж эхэлсэн юм. Коронавирүсийн Цар тахлын үеэр эрх баригчид бүгдийг автоматчилж зайнаас буюу контактгүй харилцаа болгон төгөлдөржүүллээ... 2023 оноос манайх нүүр царайгаар таних технологиор хаалгуудаа тоноглосон юм” гэж Нисэх буудлын Паспортын тасгийн ерөнхий захирлын туслах, бригадын генерал Талал Аль Шанкити ярилаа.
#МЦогзолмаа орчуулав.
Дубайн "smart" хаалга хэдхэн минутад жуулчдыг шалгаж нэвтрүүлдэг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ5 цаг 59 мин
-
Ихэнх нутгаар дулаарна15 цаг 16 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ88 үзсэн
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл