Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парист болсон хурал дээр Европын холбооны орнуудын цэргийг Украин руу илгээх асуудлыг авч хэлэлцсэн гэж мэдэгдлээ. “Өрнөдийн холбоотнууд одоо дундын ба алсын зайны зэвсгийг Киевт нийлүүлэх эвсэл байгуулж байна. Энэ бол 9 дэх эвсэл. ОХУ-ыг ялуулахгүйн тулд Франц улс чадах бүхнээ хийнэ гэж амлаж байна... Өрнөдийн орнуудын Хуурай замын цэргийн анги нэгтгэлийг Украин руу илгээх асуудлаар бид одоохондоо санал нэгдэж чадаагүй байгаа. Гэхдээ аажимдаа ийм шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй” хэмээн Ерөнхийлөгч Макрон онцлон тэмдэглэв.
Орос гүрэн Францын энэ мэдэгдлийн дараа Наполеоны хувь заяа яаж төгссөнийг Ерөнхийлөгч Макронд сануулав. ОХУ-ын парламентын Доод танхим –Төрийн Думын гишүүн, хошууч генерал Леонид Ивлев “Түүхэнд өмнө нь Францын нэг император байсан даа. Тэр эвсэл байгуулж Орост халдсан. Харин энэ бүхэн Оросын арми 210 жилийн өмнө 1814 оны 3 сард Парист очсоноор дууссан билээ. Одоохондоо Парист очих шаардлага бидэнд алга. Макрон өнөөдөр түрэмгийлэгчдийн эгнээнд багтах гэж мөлхөхийн оронд түүхээ эргэн сана! Ямар ч эвсэл Оросын армийн ялалтад саад хийж чадахгүй ээ... Ерөнхийлөгчийн хувьд Макрон ажлаа яаж хийж гүйцэтгэж байгаад одоо Францын ард түмэн хэдийн үнэлгээ өгч эхэлсэн. Фермерүүд авто зам хааж блоклож “Макрон” гэсэн бичигтэй авс чирч тоглолт концерт дээр “Макрон огцор” гэж хашгиралдаж байна” гэж мэдэгдлээ.
Нэмж өгүүлэхэд, Францын Ерөнхий сайд Габриэль Атталь бас мэдэгдэл хийж цэргээ Украин явуулна гэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Франц цэргээ Украин руу илгээнэ гэж амлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ5 цаг 21 мин
-
Ихэнх нутгаар дулаарна14 цаг 38 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ88 үзсэн
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл