Эстон, Герман, Польш зэрэг орон газар доор бөмбөгнөөс хоргодох байрыг олноор барих төлөвлөгөөгөө дэлгэлээ. Польш энэ зорилгод 30 сая доллар төлөвлөсөн тухай тус орны ХМХ мэдээлэв. Варшав хотын мэр Рафал Тшасковский “Эрх баригчид бункер барихад 117 сая злото буюу 30 сая доллар зарцуулахаар шийдсэн. Газар доорх хоргодох байрыг тог цахилгаанд бүрэн холбож, усан хангамжийн систем барина. Түүнчлэн Онц байдлын үед ажиллах эмнэлэг, эрүүл мэндийн газруудыг бэлдэнэ” гэж мэдэгджээ. Польшууд энэ зорилгоор одоо ажиллаж буй газар доорх авто зогсоол, метроны станцыг өөрчилж ашиглахаар болжээ. Ер нь 7 сая м2 орчим талбай бүхий газрыг өөрчилж бункер барих юм байна. “Варшав хот ийнхүү Оросын болзошгүй цохилтоос хамгаалж сүлжээ бункер барьж эхэллээ” хэмээн “Reuters” агентлаг дамжууллаа.
Харин Эстон улсын тухайд шинэ барилга байшингуудын доор 1200 м2 талбай бүхий бункер барина гэж мэдэгдсэн. Тус орны эрх баригчид энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд барилгын компаниудад албан үүрэг өгч эхэлжээ. “Шинэ барилга байгууламжийн нийт талбайны 2%-иас багагүй хэсгийг бункерт зориулах ёстой. Эстоны хоргодох газруудын үнэ тухайн байршил, барилгын хэмжээнээс хамаарч 1 м2 нь 1600 -3200 евро байх юм” гэж Эстон улсын ТВ мэдээлжээ.
Герман улсын эрх баригчид “Ард иргэдээ дайн дажнаас хамгаалахын тулд манай орон 10 жилийн турш жил бүр 1 тэрбум еврог бункер барихад зориулна” гэж мэдэгдлээ. Харин Хот, коммуны нийгэмлэгийн тэргүүн Андре Бергхеггер “Манай улсад одоогоор 600 хоргодох байр л үлдсэн” гэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Европ даяар хоргодох газар барьж эхлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна182 үзсэн
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!101 үзсэн
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл