Бельгийн Брюссель хотод Европын холбооны орнуудын дээд хэмжээний уулзалт болохын өмнө тус холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлогын Дээд төлөөлөгч Жозеп Боррель “Донбассын төлөө байлдаж амиа алдахыг Европын холбооны иргэд хүсэхгүй... Зайлшгүй дайн болно гэж европчуудыг айлгахаа боль гэж би уриалж байна. Бид Донбасст очиж үхэх тухай яриагүй, харин украинчуудад тусална гэж ярьсан. Мэдээж, Украинд дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай... Европын холбоо ирээдүйд аюулгүй байдал, батлан хамгаалах салбартаа онцгой анхаарах ёстой. Эрс бөгөөд тодорхой өөрчлөлтүүдийг хийх ёстой. Жишээ нь, Европын холбоог дайны дэглэмд шилжүүлж өөрийгөө хамгаалах чадвартай болгох хэрэгтэй. Энэ бол бид бүгд нийлж илүү их мөнгө зарцуулна, илүү их зэр зэвсэг худалдаж авна гэсэн үг” хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр энэ мэдэгдлээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд хариу барилаа гэж улстөрийн тоймчид бичиж байна. Ерөнхийлөгч Макрон “Өрнөд, Европын орнууд өөрийн цэргүүдээ Украины дайнд илгээх асуудлыг авч хэлэлцсэн.... Гэтэл одоо зарим аймхай холбоотнууд маань энэ санаачилгаа үгүйсгэсэн мэдэгдэл хийж байна....” хэмээн саяхан ХМХ-д ярьжээ. Дашрамд дурдахад, Францын тэргүүн Макроны хувийн шинж чанартай яриаг өчигдөр тус орны ХМХ дэлгэлээ. Мань эр Елисейн ордонд уулзалт хийхдээ “Украин удахгүй ялагдана.... Украинчууд одоо армиа бодитоор сэргээж хүчээ сэлбэх ёстой, илүү олон цэрэг дайчлах шаардлагатай байна” гэж ярьсан тухай “Politico” цацжээ. Тэр бүү хэл Францын 2000 цэргийг Украин руу илгээхэд бэлэн болсон гэнэ.
Нэмж өгүүлэхэд, Европын холбоо одоогоор 31 тэрбум еврог Киевийн дэглэмд өгсөн ба нэмж 20 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна.
#МЦогзолмаа орчуулав.
Боррель: Донбассын төлөө үхэхийг Европын холбоо хүсэхгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛООУржигдар 22 цаг 49 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛООУржигдар 22 цаг 47 мин
-
800 МЯНГАН ТОНН ХАТУУ КОКСЖИХ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛААУржигдар 22 цаг 41 мин
-
ИБУИНХУ-ЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН БАРААЛХАВУржигдар 22 цаг 39 мин
-
“Dubai Reefs” нээгдлээУржигдар 18 цаг 13 мин
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолооУржигдар 15 цаг 42 мин
-
АНУ: ОХУ-ын царцаасан мөнгийг ашиглахаар “G7”-той ярьж байгааУржигдар 09 цаг 35 мин
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 08 цаг 03 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна178 үзсэн
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл