Английн Гадаад харилцааны сайд Дэвид Кэмерон, Францын Гадаад харилцааны сайд Стефан Сежурне нар хамтарч нийтлэл бичсэн тухай “Bloomberg” мэдээллээ. “Telegraph”-т нийтлэгдсэн уг нийтлэл нь “Антант” эвслийн 120 жилийн ойд зориулагджээ. “Оросыг баталгаатай ялахын тулд Украин руу илүү их мөнгө, хангамж явуулах ёстой хэмээн бид уриалж байна. Франц, Англи хоёр бие даан энэ асуудлыг дангаараа шийдэж чадахгүй. Гэхдээ бусад орныг бидэнтэй нийлж эвлэлдэн нягтарч асуудал бэрхшээлийг даван туулахад бид тусалж чадна” хэмээн 2 сайдын нийтлэлд дурджээ.
“Тэд энэ үйлдлээрээ АНУ л оролцохгүй бол Лондон, Парис 2 үнэндээ Украины дайнд ямар нэг байдлаар нөлөөлөх чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө... Дэвид Кэмерон энэ 7 хоногт Вашингтон руу ниснэ. Тэрбээр Украинд тэрбум тэрбум долларын тусламж үзүүл гэж АНУ-ын Конгрессын спикер Жонсоныг ятгахаар очиж буй. Украины армид сум зэвсгийн хомсдол үүссэн. Холбоотнууд, ялангуяа АНУ өнөөдөр их бууны сум нийлүүлэхээ хойшлуулсаар байгаа. Гэтэл үүний улмаас Украины Зэвсэгт хүчин энэ үзүүлэлтээр Оросын армиас 6 дахин хоцорч явна” гэж “Bloomberg” мэдээллээ.
Сонирхуулахад, “Антанта” (Triple Entente) бол 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үеийн Орос, Англи, Франц 3 орны эвсэл. Тэд энэ эвслээ “Гурвалын холбоо” буюу Герман, Австро-Унгар, Италийн эсрэг байгуулжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Bloomberg: Лондон, Парис 2 Сэм ахгүй бол Украинд нөлөөлж чадахгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Казахстан: Олигархиудын мөнгөөр үерийн уршгийг арилгана12 цаг 34 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ14 цаг 18 мин
-
Ихэнх нутгаар дулаарна23 цаг 35 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ90 үзсэн
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл