Украин улсын парламент буюу Дээд Рада цэрэг дайчилгааны хуулиа өөрчилж чангатгах хуулийн төслийг баталлаа. Хууль шинэчлэгдэх тухай 2024 оны эхнээс ярьсаар ийнхүү 2 дахь хэлэлцүүлгээр баталжээ. Хуулийн төслийг 283 депутат дэмжиж, 49 нь түдгэлзсэн, 1 нь эсрэг санал өгсөн. Одоо шинэ хуулинд парламентын спикер гарын үсэг зурж Ерөнхийлөгч Владимир Зеленский батлах ёстой. Түүнээс хойш 1 сарын дараагаас хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ хуулинд 18-60 насны бүх эрчүүд биедээ заавал цэргийн үнэмлэх авч явах ёстой гэж заажээ. Мөн тэдний хил давж гадагшаа явахыг бүрэн хориглосон. Дайчилгааны хуудсыг заавал цэргийн үүрэгтний гарт олгох албагүй, цахимаар илгээж тэр өдрөөс хугацааг тоолно. Цэргийн бүртгэлээ шинэчлэх хугацаа 60 өдөр, хэрэв энэ хугацаанд амжаагүй бол 17 -22,5 мянган гривенээр торгоно, жолооны үнэмлэхийг хүчингүй болгоно. Цэрэг дайчилгаанаас зайлсхийсэн хэргээр дансыг хаах хүртэл арга хэмжээ авна.... Цэргийн үнэмлэхгүй бол 18 хүрсэн ч иргэний үнэмлэх олгохгүй. Дайчилгаанаас чөлөөлсөн баримтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд тогтмол шинэчлүүлэх ёстой.
Шинэ хуулиас харин 36 сар алба хаасан цэргүүдийг халах тухай заалт хасагджээ. Өөрөөр хэлбэл, украин цэргүүд дайн дуустал эсвэл амь тавьтлаа цэргийн алба хаших үүрэгтэй. Гэхдээ циркчид, хөлбөмбөгчдийг дайчилгаанаас чөлөөлсөн нь Украин даяар бөөн шуугиан тарилаа.
“Киев цэрэг дайчилгааны хуулиа чангатгалаа, энд цэргийн дарангуйлал тогтжээ. Яагаад гэвэл, Украины эрх баригчид өдгөө парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцалчихсан байгаа”, “Украины армид татагдсан хүмүүсийн ихэнх фронт дээр эхний өдрөө л амь үрэгдэх болжээ, яагаад гэвэл цэргүүдээ чанартай сургаж бэлтгэж чадахгүй байгаа”, “Киев өөрийн иргэдээ ердөө “их бууны мах” болгож байна”, “Украин өнөөдөр эмэгтэйчүүд, хижээл насныхан болон ноцтой, хүнд өвчтэй иргэдээ хүртэл цэрэгт татаж байна. Киевт тун удахгүй хүн амын өсөлт асуудалд орно” гэж дэлхийн ХМХ бичиж байна.
“The New York Times” сонин энэ тухай “Цэрэг татлагын шинэ хуулиас болж украинчуудын бүхэл бүтэн нэг үе үхэж дуусах нь. Киев ялагдах нь ердөө цаг хугацааны асуудал... Одоо Украин нэг бол армийн цэргүүдийн тоог нэмэх, эсвэл өөрийн хүн амаа аврахын аль нэгийг сонгох ёстой болжээ. Энд залуус цөөхөн үлдсэн, тэр тусмаа 30 хүртэх насны эрчүүд бараг үлдээгүй, гэтэл чухам энэ насныхан бол Зэвсэгт хүчний гол тулгуур билээ.... ЗХУ тарж бутарсны дараа Украинд төрөлт огцом “унасан”. Үүнтэй холбоотойгоор одоо 25-30 насныхан маш цөөхөн... Зеленский ийнхүү 25 наснаас эхэлж эрчүүдээ байлдааны талбар луу илгээх тушаал гаргаснаар тэртэй тэргүй цөөрсөн украинчуудын энэ үе цаашид ч багасах нь ойлгомжтой” хэмээжээ.
Нэмж өгүүлэхэд, Украины Ерөнхийлөгч Зеленский 500 мянган иргэнийг цэрэгт дайчилна гэж өнгөрсөн оны сүүлээр мэдэгдсэн билээ.
#МЦогзолмаа орчуулав.
Украин: Цэргүүд дайн дуустал халагдахгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Казахстан: Олигархиудын мөнгөөр үерийн уршгийг арилгана10 цаг 45 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ12 цаг 29 мин
-
Ихэнх нутгаар дулаарна21 цаг 46 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ90 үзсэн
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл