Орос гүрний парламентын Доод танхим -Төрийн Дум Тусгай реестр бүрдүүлэх хуулийг баталлаа. Энэхүү "хар жагсаалт"-д хүүхдийн тэтгэлэг (хүүхдийн мөнгө) төлдөггүй хүмүүсийн мэдээллийг байршуулж интернэтэд цацан олны хүртээл болгох аж. Тухайн хүмүүс тэтгэлгийн өрийг бүрэн гүйцэд төлж дууссаны дараа энэ сангаас нэрсийг хасна. Төрийн Думын тэргүүлэгч Вячеслав Володин “Энэ хуулийн гол зорилго бол хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах. Эцэг (эх) гэр бүлээ цуцлуулсны дараа экс ханьтайгаа ямар ч харилцаатай байсан өөрсдийн хүүхдүүдийн өмнө хүлээсэн үүргээс зайлсхийх боломж өгөхгүй байх нь чухал. Хүүхдийн тэтгэлгээ өгдөггүй хүмүүсийг ингэж ил тод зарласнаар хүүхдүүдийг өсгөж бойжуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргуулахад амархан болно. Хүүхдийн мөнгө өгдөггүй хүмүүсийг ганцхан хоногийн дотор ийм “хар жагсаалт”-д оруулах боломжтой” хэмээжээ.
Хүүхдийн тэтгэлгийн өртэй хүмүүсийн ажлын байрыг тогтоох, бусад мэдээллийг авахын тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ба Нийгмийн даатгал, Тэтгэврийн сан зэрэг байгууллагууд нийтлэг электрон системээр дамжуулан хамтран ажиллахаар болжээ. "Хар жагсаалт"-д насанд хүрээгүй, эсвэл хөдөлмөрийн чадваргүй хүүхэддээ хэдий хэр тэтгэлгийн өртэй, мөн захиргааны болон эрүүгийн хариуцлагад татагдсан эсэх зэрэг олон мэдээлэл байх аж. Түүнчлэн хүүхдүүд нь насанд хүрсэн ч хүүхдийн тэтгэлгээ дутуу өгсөн эцэг эхчүүдийн мэдээллийг ч тэнд байршуулах юм байна.
Хүүхдийн мөнгө өгдөггүй хүмүүст Орос орон их хатуу ханддаг, Захиргааны болон Эрүүгийн хуулиар шийтгэх, хилээр давахыг хориглох зэрэг арга хэмжээ авдаг. Тэр бүү хэл өмнө нь хүүхдийн тэтгэлэг өгдөггүй хүмүүсийн гэрэл зураг болон нэр ус, гэрийн хаяг зэрэг мэдээллийг чүдэнзний хайрцган дээр хэвлэж түгээдэг байсан юм.
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ: Хүүхдийн тэтгэлэг төлдөггүй хүмүүсийг ил тод зарлана
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пол Маккартни Английн анхны тэрбумтан хөгжимчин болжээУржигдар 19 цаг 45 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэйУржигдар 18 цаг 46 мин
-
Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдлааУржигдар 15 цаг 20 мин
-
Илон Маск: АНУ өөрийн эсрэг эвсэл байгуулагдахад тусаллааУржигдар 11 цаг 24 мин
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастайУржигдар 08 цаг 08 мин
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
УБ-т 22 градус2024-05-15
-
Шойгу огцров95 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ83 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна76 үзсэн
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй69 үзсэн
-
УБ-т 28 градус64 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
15 градус дулаан0 сэтгэгдэл
-
Шойгу огцров0 сэтгэгдэл