Асуулт: “The Economist” сэтгүүлийн нийтлэлд ойрын 5-8 сар бол Украины хувьд шийдвэрлэх үе... гэжээ. Харин та үүнийг аль эртнээс олж харсан байсан. Таны бодлоор ойрын 5-8 сард дайны талбарт үйл явдал яаж өрнөх бол?
АНУ-ын Тэнгисийн явган цэргийн тагнуулын албаны экс ажилтан, шинжээч Скотт Риттер: Та бид 2 энэ асуудлыг нилээд хугацааны турш авч хэлэлцэж байгаа. Зэр зэвсэг, сум асуудалтай тухай би зөндөө ярьсан. Цэргийн тоо болон байлдааны техник, сургалт гээд асуудалтай бүхний тухай байнга хэлж ярьж ирлээ.
Гэтэл “The Economist” зэрэг Өрнөдийн ХМХ эцэст нь нэг юм сэрж 6 сарын дараа Украины хувьд асуудал үүснэ гэж бичжээ. Үгүй ээ, энэ бүхэн яг одоо өрнөж байна, та бид хоёрыг ярьж сууж байхад.
Өнөөгийн нөхцөлд Украин дахин 5-8 сар тэсэхгүй. Харьковт одоо юу болж байгааг хүмүүс харсан эсэхийг мэдэхгүй. Агаараас эсэргүүцэн хамгаалах систем (АЭХС) нь устсан, тиймээс оросууд одоо Харьков дээр удирдлагатай бөмбөгөө хаяж чадна. Уг нь Харьков бол хамгийн хүчирхэг АЭХС-тай газрын нэг байсан юм. Үндсэрхэг үзэлтнүүд, Украины цэргийнхэн өмнө нь энэ хотын ойролцоо юунаас ч айж эмээхгүй явдаг байлаа, харин одоо бол үгүй. Орос улс яг одоо Харьковын төвд бөмбөгөө хаяж эдгээр байг устгаж байна. Харьков ямар ч эсэргүүцэх чадваргүй болжээ.
Миний бодлоор, Украин ойрын долоо хоногуудад Харьковыг алдана. Яагаад гэвэл, энэ хотыг барьж тогтоох боломжгүй болсон. Харьков хотыг бүслэх үед зарим үндсэрхэг үзэлтнүүд эцсээ хүртэл эсэргүүцэл үзүүлэх байх. Гэвч эцсийн бүлэгт Харьков өнгөрсөөн.
Украинчууд бат бэх, бүрэн бүтэн хамгаалалтыг зохион байгуулж чадахгүй байна. Орос одоо өөрийн цогцолбор зэвсгээ илүү эрх чөлөөтэй ашиглах биз, учир нь Украинд АЭХС байхгүй болчихлоо.
Украин армиа хөдөлгөмөгц бум бум... Тэд бүгд амь үрэгдэнэ. Нөөц хүчээ татна, гэвч тэд нь тулааны талбарт ч хүрч амжилгүй үхэж үрэгдэнэ. Командлал нь асуудлыг авч хэлэлцэхээр уулзах гэж оролдох боловч бас устгагдана. Ар талын хангамжийн алба түлш энэ тэрээ тээвэрлэж авч ирсэн ч бас устгагдана.
Орос одоо агаарын орон зайг бүрэн хянаж байгаа. Оросууд удирдлагатай бөмбөгөөр тулааны бүх талбарыг хянаж байгаад хамаг учир байгаа юм биш ээ. Тэд дронуудын тусламжтай ар талд хүссэнээ хийж хөдөлж байгаа бүхнийг устган ар талыг ч бүхэлд нь мэдэлдээ авчихсан.
Энэ бүхэн дээр нэмээд хэлэхэд, Орос одоо стратегийн агаарын кампанит ажлын тухайд ёсорхохгүй, шууд л “Циркон”, “Кинжал” зэрэг гипер дууны пуужингуудаа ашиглана.
Украины бүх АЭХС ажиллагаагүй болсон, бүр дронууд ч гэсэн. Оросууд одоо 50 дроныг нисгэж "Та нар чаддаг юм бол эдгээрийг нөгөө ширхэг тус бүр нь 1 сая долларын үнэтэй пуужингаараа харва" гэнэ дээ. Гэвч 1 сая долларын үнэтэй пуужингууд дуусчихсан л даа. Ингээд орос дронууд одоо стратегийн бүх байг онилж цохилт өгнө. Бүх юм дуусаа. Украин сөнөж устлаа.
#МЦогзолмаа орчуулав.
Риттер: Өрнөдийн ХМХ сэрж Украины хувьд бүх юм дууссаныг ойлголоо
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пол Маккартни Английн анхны тэрбумтан хөгжимчин болжээУржигдар 19 цаг 45 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэйУржигдар 18 цаг 46 мин
-
Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдлааУржигдар 15 цаг 20 мин
-
Илон Маск: АНУ өөрийн эсрэг эвсэл байгуулагдахад тусаллааУржигдар 11 цаг 24 мин
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастайУржигдар 08 цаг 08 мин
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
УБ-т 22 градус2024-05-15
-
Шойгу огцров95 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ83 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна73 үзсэн
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй68 үзсэн
-
УБ-т 28 градус62 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
15 градус дулаан0 сэтгэгдэл
-
Шойгу огцров0 сэтгэгдэл