Америк улс өнөөдөр Дэлхийн II дайны талаар худал хуурмаг, хачирхалтай мэдээлэл цацаж дэлхийчүүдийн чихийг дэлдийлгэлээ. “Америк яагаад Украины фашистуудыг буруутгахгүй байна?” гэж сэтгүүлчид асуухад Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Карин Жан-Пьер “АНУ болон манай Украины холбоотнууд 79 жилийн өмнө хүчээ нэгтгэн Гитлер ба Сталины дарангуйлагч дэглэмийн эсрэг тэмцэж ялсан юм” гэж хариулжээ.
ОХУ-ын Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Мария Захарова америкчуудын энэ мэдээллийн хариуг дор нь барилаа. “Жан-Пьер дээрх үгээ цаас харж уншсан, тиймээс энэ бол түүний боловсролгүйг илтгэж буй хэрэг биш харин Дэлхийн II дайны тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргааны албан хувилбар болж таарлаа. Цагаан ордноос Дэлхийн 2-р дайны талаар хийсэн албан мэдэгдэл нь аймшигтай худал мэдээлэл. 80 жилийн өмнө болж өнгөрсөн үйл явдлын тухай ийм аймшигтай худал хуурмаг зүйлийг би өмнө нь огт сонсч байгаагүй. Байдены мангасууд Дэлхийн II дайнд амь үрэгдсэн сая сая хүмүүсийн дурсгалыг гутаан доромжиллоо. Тэгэхдээ бүр даян дэлхий бүхэлдээ Ялалтын баяраа тэмдэглэж байгаа өдөр шүү! Хүмүүс гэж нэрлэхэд хэцүү энэ түшмэд өөрсдийн гажуудсан ухамсар болон бусдын сэтгэц ухамсрыг баллаж устгах гэсэн хүсэлдээ хөтлөгдөхдөө юуны өмнө Америк орны иргэдэд аюул учруулж байна” хэмээн Мария Захарова мэдэгдлээ.
Сануулахад, өнөөдрөөс яг 79 жилийн өмнө манай хойд хөрш Орос гүрэн (ЗХУ = Орос + 14 БНУ) Гитлерийн фашист Германыг ялж Берлин хотыг эзэлж авсан. Манай Монгол Улс бол энэ дайн эхлэхээс дуустал нь оросуудад чадах ядахаараа тусалсан цор ганцхан орон билээ. Тиймээс АНУ нэг бол түүхээ зориуд гуйвуулж сургуульд заадаг, эсвэл Цагаан ордны өндөр албан тушаалтнууд түүхийн хичээлдээ суудаггүй байсан бололтой (орч).
#МЦогзолмаа орчуулав.
АНУ: Манай улс Гитлер ба Сталины эсрэг тэмцэж ялсан
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ДЭМБ давс бага идэхийг уриалав4 цаг 32 мин
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ11 цаг 27 мин
-
28 градус дулаан14 цаг 12 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй105 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ103 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна84 үзсэн
-
УБ-т 28 градус75 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл