Хятад гүрний тэргүүн Си Жинь Пин Европын орнуудад айлчилж байна. Серб улс түүнийг маш хүндэтгэлтэй, тансаг хүлээн авчээ. Си даргыг Парист ганцхан Ерөнхий сайд Атталь угтсан бол Белградад Сербийн удирдлага тэр чигтээ тосчээ. Ерөнхийлөгч Александр Вучич, Ерөнхий сайд Милош Вучевич, парламентын дарга Ана Брнабич нисэх буудалд эгнэн зогсч Си дарга ба 400 төлөөлөгчийг хүлээн авав. Сербийн Агаарын цэргийн хүч бүрэн бүрэлдэхүүнээрээ "МиГ" байлдааны бүх сөнөөгч онгоцоороо хятадуудыг угтаж харин газар дээр 4000 цагдаа сүр хүчийг үзүүлэн бараа болж нийслэлдээ авч ирлээ. Улаан даашинзтай охид “Миний эх орон ба би”, Улаан мэлрэг цэцэг” дууг хятадаар дуулж зам дагуу 2 орны төрийн далбаа барьсан хүмүүс жагссан байлаа. Хятадуудыг Засгийн газрын ордны өмнө мянга мянган сербүүд угтан авч "Серб ба Хятад" гэж хашгиралдан уухайлжээ.
Си дарга Хятадын хувьд эмгэнэлт нэгэн үйл явдлаас хойш яг 25 жилийн дараа Сербид айлчиллаа. Сануулахад, НАТО 1999 онд Югослав улсын нийслэл Белгород хотод цохилт өгөх үеэр Хятадын Элчин сайдын яам бөмбөгөнд өртөж 3 хүн амь үрэгдсэн билээ. Си дарга эх орноосоо нисэхийн өмнө “Politika” сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар “НАТО эвслийн энэ түрэмгийллийг Хятад гүрэн хэзээ ч мартахгүй. Цусаар гагнагдсан Хятад, Сербийн найрамдал 2 орны ард түмнүүдийн ой санамжид үүрд мөнхөрсөн” хэмээн мэдэгдсэн.
Ерөнхийлөггч Вучич “Би хязгааргүй их аз жаргалтай байна, Хятадтай хамтран ажиллах тухай хэдэн цаг ярьсан ч бэлэн” гэснээр барахгүй Си дарга ба түүний гэргийд өөрөө биечлэн нутгийнхаа улаан дарсыг хундгалж байв.
Энэ айлчлалын хүрээнд 2 орон 30 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тэр бүү хэл 2 орны харилцаа бүр стратегийн түншлэлээс ч өндөр түвшинд очсон гэж Талууд хүлээн зөвшөөрөв. Си дарга “Серб бол Өмнөд ба Зүүн өмнөд Европын анхны стратегийн түнш. Вучич та бол алсын хараатай агуу улстөрч... Сайхан сэтгэлээр баярын уур амьсгалтай угтсан явдал гүн сэтгэгдэл төрүүллээ” гэж магтав.
“Хятадтай хийх чөлөөт худалдааны тухайд.... өнөөдөр чавга, нэрсний чөлөөт экспортын тухай гэрээ байгууллаа.... Энэ бол зөвхөн эхлэл. Алим жимсээс удахгүй үхрийн маханд шилжинэ! Манай дарс, коньякийн экспортын тариф буурч байгаа, 5-10 жилийн дараа бүр тэглэнэ... Энэ юу гэсэн үг вэ гэвэл манай орны хувьд аврал... Бид Украины дайнаас өгсүүлээд Гаазын зурвас гээд бүх чухал сэдвийг авч хэлэлцлээ. Хятадын тэргүүнээс сурах юм их байнаа" гэж Ерөнхийлөгч Вучич ярилаа.
Талууд Тайвань ба Косовогийн тухайд бүрэн санал нийлж Хятад ба Сербийн газар нутгийн бүрэн бүтэн байдал маш чухал болохыг онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч Вучич энэ үеэр " Аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт бид маш нягт хамтран ажиллана гэдгийг онцолж байна. Манай жижиг улс бие даасан бодлого явуулж дарамт шахалтад өртдөг... Бид хятад найзууддаа хандаж тусламж дэмжлэг хүсэх болно" гэж дэлхий дахинд зарлачихлаа.
"Сербийн Ерөнхийлөгч Вучич эдийн засгаа хөгжүүлэхийн тулд Европын холбооны эсрэг, ер нь Өрнөдийн эсрэг зогсохоос ч айсангүй" гэж Оросын ХМХ бичсэн бол Францын “Le Figaro” сонинд “Си Жинь Пиний айлчлал 2 ертөнцийн мөргөлдөөнийг улам ил тод болгочихлоо” гэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Сербийн тэргүүн Вучич Си даргын зөөгчөөр "ажиллав"
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ДЭМБ давс бага идэхийг уриалав12 цаг 24 мин
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ19 цаг 19 мин
-
28 градус дулаан22 цаг 4 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй109 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ105 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна92 үзсэн
-
УБ-т 28 градус79 үзсэн
-
УБ-т 22 градус66 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл