Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Туркменистаны эмэгтэйчүүдэд 60 манатыг Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын нэрийн өмнөөс бэлэглэсэн тухай тус улсын ХМХ мэдээлэв. 60 манат бол албан ханшаар 17 доллар юм байна. Энэ мөнгийг 3 сарын 1- 6-нд эмэгтэйчүүдэд олгож дуусах аж. Мөн энэ орны өнцөг булан бүрд Мартын 8-ыг угтан олон арга хэмжээ зохиогдож байна. Туркменистаны эрх баригчид жил бүр энэ баяраар эмэгтэйчүүдэд мөнгө бэлэглэдэг уламжлалтай. 2021 онд 60 манат бэлэглэсэн, түүнийг албан ханшаар тооцвол 17,1 доллар харин хар захын ханшаар ердөө 1,9 доллар. Харин 2020 онд энд 60 манат 3 доллар хүрч байсан аж.
Сонирхуулахад, Туркменистан бол албан ёсоор коронавирүс бүртгэгдээгүй энэ дэлхийн цорын ганц орон. Гэтэл Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов сая 3 сард Эвсэлд нэгдээгүй орнуудын (ЭНО) хамтарч зохион байгуулсан “COVID 19-н эсрэг тэмцэл” хэмээх дээд хэмжээний уулзалтад оролцож коронавирүсийн Цар тахалтай хэрхэн тэмцэх тухай үг хэлжээ. “Цар тахлын хурц үе дууссан ч түүнийг яллаа гэсэн үг биш. Энэ салбарт улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэдэн саналыг би дэвшүүлж байна. Халдварт өвчний эсрэг Мэдээллийн нэгдсэн сан байгуулах, ЭНО-ын яамд, эрүүл мэндийн салбарын эрдэмтэд ба эмч нарын оролцоотой конференц зохион байгуулах, ДЭМБ-д байнга улстөр, ёс зүй болон бусад тусламжийг үзүүлэх ба хүмүүсийн амь нас болон эрүүл мэндийг хамгаалахад ДЭМБ нь гол зохицуулах үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх, ЭНО ба ДНМБ-ын хоорондын харилцааг илүү үр дүнтэй болгож ядуу буурай орнуудад эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмжийг сааталгүй, шуурхай хүргэхийн тулд ДЭМБ-ын тусламжтайгаар үр дүнтэй, шударга логистикийн системтэй бий болгох хэрэгтэй” хэмээн Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов мэдэгдсэн байна. Тэрбээр энэ жил 41 насны төрсөн өдрөөрөө армийн генерал болсон юм.
Мартын 8-ыг тохиолдуулан эмэгтэйчүүдэд $17 бэлэглэжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна182 үзсэн
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!101 үзсэн
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл