Орос, Хятадын худалдааны эргэлт 116% өссөн тухай Хятад гүрний тэргүүн Ши Жинь Пин мэдэгдлээ. “2022 оны эцсийн үр дүнгээс үзэхэд Орос-Хятадын худалдааны эргэлтийн үзүүлэлтүүд 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 116%-иар өндөр байна. 2 орны хамтын хүчээр 2022 онд бараа эргэлт дээд хэмжээнд хүрч 190 тэрбум доллар болжээ. Түүнчлэн 2 орны харилцан бие биедээ оруулж буй хөрөнгийн хэмжээ өсч байгаа. Эрчим хүч, сансар, тээвэр зэрэг салбарт стратегийн ач холбогдолтой томоохон төслүүд хэрэгжиж байна” хэмээн Хятадын тэргүүлэгч Си Жинь Пин “РИА Новости” агентлаг, "Орос сонин"-д зориулан бичсэн нийтлэлдээ дурджээ. Тэрбээр ““Ядрах цагт нөхрийн чанар танигдана гэгчээр коронавирүсийн эсрэг тэмцлийн үеэр Орос ба Хятадын ард түмнүүд харилцан бие биедээ тусалж материаллаг болон ёс суртахууны дэмжлэг үзүүлж байлаа" хэмээн онцлон тэмдэглэв.
Манай урд хөршийн тэргүүн Ши Жинь Пин 3 сарын 20-22-нд хойд хөршийн Ерөнхийлөгч Путины урилгаар Орост айлчилна. Энэ талаар Си дарга "Орос гүрэнд хийх айлчлалын маань гол зорилго бол найрамдал, хамтын ажиллагаа, энх тайвныг улам бэхжүүлэхэд оршино.... 2 орны харилцааны шинэ хэтийн төлөвийг нээж шинэ шинэ төлөвлөгөөг хамтарч гаргахад бид бэлэн... Ер нь Орост айлчилсан миний айлчлал бүр дандаа өндөр үр дүнтэй байдаг" хэмээжээ.
Нэмж өгүүлэхэд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын "Жэньминь Жибао" сонинд зориулж "Орос ба Хятад: Ирээдүйд чиглэсэн түншлэл" нийтлэл бичжээ. Путин өмнө нь “Орос, Хятадын өнөөгийн харилцаа нь Хүйтэн дайны үеийн цэрэг-улстөрийн холбоог ч давж гарлаа.... Манай 2 орны харилцаа бол бүс нутгийн төдийгүй даян дэлхийн тогтвортой байдлын тулгын чулуу юм” хэмээсэн юм.
Түүвэрлэж орчуулав, #МЦогзолмаа
Си дарга: Ядрах цагт нөхрийн чанар танигдана
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ7 цаг 5 мин
-
Ихэнх нутгаар дулаарна16 цаг 22 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ88 үзсэн
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл