Турк улсад 5 сарын 14-нд Ерөнхийлөгчийн бас парламентын сонгууль явагдана. Өнөөгийн тэргүүн Режеп Тайип Эрдоган дахин Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр албан ёсоор бүртгүүлж сонгуулийн санал өгөх хуудасны 1-рт бичигджээ. Гэхдээ Эрдоган өчигдөр Өрнөдийн эсрэг мэдэгдэл хийж, АНУ-ын Элчинг хаалгаараа оруулахгүй гэж амлав. “Өрнөд манай орныг Оросын эсрэг дайнд татан оролцуулахыг бид зөвшөөрөхгүй. Анкара зэвсэгт зөрчлийн эсрэг ба Москва -Киевийн хооронд зуучлахад бэлэн. Буурь суурьтай, шийдмэг зуучлалын тусламжтай бид Орос ба Украиныг хэлэлцээрийн ширээний ард суулгаж хамтдаа энэ дайныг дуусгахыг хүсч байна. Хэрэв бид сүүлийн 2 жилийн турш ихээхэн хүчин чармайлт гаргаагүй бол өрнөдийнхөн биднийг Оросын эсрэг дайнд оруулах байлаа. Намайг байгаа цагт Турк энэ дайнд орохгүй” хэмээн мэдэгдсэнийг “Ahaber” телевиз дамжуулав. Тэрбээр мөн Туркийн өмнөд нутагт оросуудын барьж буй “Аккуй” атомын цахилгаан станц том төслийн тухай ярилаа. “Манай эвсэл Туркт атомын эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн төлөө байгаа. Бид “Ногоон эрчим хүч”-ийг дэмждэг, гэхдээ өнөөдөр атомын эрчим хүчгүй бол улс орны эрчим хүчний салбар оршин тогтнох боломжгүй. “Аккуй” АЦС бол бидний хувьд маш чухал хөрөнгө оруулалт, 4 сарын 27-нд эхний энергоблок цөмийн түлшээ ачаална, энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Туркт айлчлах магадлалтай. Эсвэл бид онлайнаар АЦС-аа нээнэ. Үлдсэн 3 энергоблокийг ойрын 5 жилд ашиглалтад өгөх юм” гэж Ерөнхийлөгч Эрдоган хэлжээ.
Туркийн тэргүүн Эрдоган түүнчлэн АНУ-ын Элчингийн талаар мэдэгдэл хийв. “Жо Байдены Элчин сайдын өмнө манай хаалга хаалттай. Тэр сөрөг хүчний Кемаль Кылычдароглутай уулзсан. Чи ичихгүй байна уу? Наад толгойгоо ажиллуулаач. Чи бол Элчин, энд чиний ярих уулзах хүн бол Ерөнхийлөгч. Одоо чи ямар нүүрээрээ Ерөнхийлөгчтэй уулзъя гэж гуйх гэж байна? Манай бүх хаалга чиний өмнө хаагдсан, чи дахиж орж чадахгүй шүү. Өөрийн байр сууриа мэдэж аваг” гэж Ерөнхийлөгч Эрдоган хэлсэн тухай “Star” сонин дамжууллаа.
Орчуулсан #МЦогзолмаа
Эрдоган: Намайг байгаа цагт туркууд ОХУ-ын эсрэг байлдахгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛООУржигдар 22 цаг 49 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛООУржигдар 22 цаг 47 мин
-
800 МЯНГАН ТОНН ХАТУУ КОКСЖИХ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛААУржигдар 22 цаг 41 мин
-
ИБУИНХУ-ЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН БАРААЛХАВУржигдар 22 цаг 39 мин
-
“Dubai Reefs” нээгдлээУржигдар 18 цаг 13 мин
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолооУржигдар 15 цаг 42 мин
-
АНУ: ОХУ-ын царцаасан мөнгийг ашиглахаар “G7”-той ярьж байгааУржигдар 09 цаг 35 мин
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 08 цаг 03 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна180 үзсэн
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл