“АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трампад тулгасан бүх ялыг нийлүүлж тооцвол 136 жил шоронд хорих ялаар шийтгэж магадгүй. Тухайлбал, албан баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг алдаа гэж үздэг, гэвч тэр өөр гэмт хэргээ нуун дарагдуулахыг оролдвол үүнийг гэмт хэрэг болгож тооцно. Гэхдээ Шүүхийн бодит шийдвэр арай зөөлөн гарах байх” гэж “Fox News” телевиз мэдээллээ. Нью-Йоркийн Прокурорын газар “Экс Ерөнхийлөгч Трамп санхүүгийн бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн, Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн дүнд нөлөөлөх гэж оролдсон” гэж мэдэгдэв. Трамп сонгуулийн үеэр порно жүжигчин Сторми Дэниэлст 130 мянган доллар, “Playboy”-н модель Карен Макдугалд 150 мянган доллар, “Trump Tower”-н хаалгачид 30 мянган доллар өгч “амыг нь таглаад” үүнийгээ хуулийн үйлчилгээ гэх мэт хуурамч бүрдүүлэлт хийсэн тухай АНУ-ын ХМХ бичжээ.
Трамп ийнхүү Америкийн түүхэн дэх анхны эрүүгийн хэрэгтэн Ерөнхийлөгч болжээ. Тэрбээр "Надад тулгасан 34 зүйл ангийн тухайд алийг ч хүлээн зөвшөөрөхгүй, би огт буруугүй" гэж өмнө мэдэгдсэн. Гэсэн ч ял тулгасныг үл харгалзан Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлэх боломжтой. Трамп 4 сарын 4-нд Нью-Йоркийн Шүүхэд хүрэлцэн ирж 1 цаг мэдүүлэг өгөөд гарахдаа сэтгүүлчидтэй харьцсангүй, шууд онгоцны буудал явжээ. “Энэ бол улстөрийн хэрэг, ямар ч нотолгоо баримт байхгүй” гэж Трампын өмгөөлөгчид үзэж байна.
“Шүүхийн гадаа олон хүн цуглажээ, зүгээр сонирхогчид болон эсэргүүцэгчид, сэтгүүлчид гээд. Цагдаагийн хамгаалалт гарч, дээгүүр нисдэг тэрэг эргэлдэж харуул хамгаалалтыг эрс чангалсан. Цагаан ордон бүр энэ шүүх хурлаас болж эмх замбараагүй байдал дэгдэхэд бэлджээ” хэмээн ХМХ мэдээлжээ.
“Fox News: Трампад 136 жилийн ял ногдуулж болзошгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна180 үзсэн
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл