Америк гүрний хамгийн алдартай тоймчдын нэг Такер Карлсон ажлаас халагдсанаас хойш анх удаа мэдэгдэл хийв. Тэрбээр 3 хоногийн өмнө “Fox News” телевизээс халагдсан билээ. Такер Карлсон “Би хэд хоног дуулиан шуугианаас хол байлаа. Энэ үеэр манайд сайн хүн олон байгааг жинхэнэ ёсоор би ухаарч ойлгосон. Жаахан завсарлага авсны дараа нэг анзаарсан зүйл гэвэл телевизээр гарч буй маргаан мэтгэлцээний дийлэнх нь итгэмээргүй тэнэг бөгөөд дэмий хоосон зүйлс аж. Хамгийн гол нь тэд бүгдээрээ тулгамдсан асуудлууд биш. Ямар ч ач холбогдолгүй, утга учиргүй. 5 жилийн дараа энэ хүмүүс байсан гэдгийг ч бид мартчихна. Энэ бүхэнд үргэлж оролцож байсан надад итгээрэй.... Улстөрийн 2 нам, тэдний ивээн тэтгэгчид нь өөрсдөд ашигтай зүйл дээр тохироогоо хийчихсэн. Энэ талаар ямар нэг яриа гарвал таслан зогсоохын тулд тэд идэвхтэй үгсэн хуйвалддаг. Шударга хүмүүс үнэнийг тайван, уур бухимдалгүй ярьж байхдаа хүчирхэг болдог бол тэдний амыг барихыг оролддог худал хуурамч хүмүүс харин өчүүхэн, сул дорой болж хувирдаг. Энэ бол Орчлонгийн мөнхийн хууль.... Үнэн бодит байдлыг ярьж болох газар энэ Америкт маш цөөхөн үлджээ, гэхдээ л бий. Би үнэнийг ярьсаар байх болноо. Та бүхэн миний энэ үгсийг сонсож байгаа цагт итгэл найдвар бий. Удахгүй уулзана аа” хэмээн мэдэгдлээ. Такер Карлсон: Үнэнийг хэлж ярьж болох газар энэ Америкт маш цөөхөн үлджээ, гэхдээ би ярьсаар байх болноо
#МЦогзолмаа орчуулав
Такер Карлсон: Би үнэнийг ярьсаар байх болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ7 цаг 50 мин
-
Ихэнх нутгаар дулаарна17 цаг 7 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!105 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ88 үзсэн
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл