Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны дүү Ким Ё Жон гэнэт АНУ, Өмнөд Солонгосын талаар мэдэгдэл хийсэн тухай “Der Spiegel” мэдээлэв. Өмнөд Солонгосын тэргүүн саяхан Америкт айлчилж гэрээ байгуулсан билээ. Улмаар АНУ ба Өмнөд Солонгос хамтарч цөмийн төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх бүлэг байгуулж Вашингтоны тунхаг бичигт гарын үсэг зурсан.
“Америк, Өмнөд Солонгос улсуудын гаргасан Вашингтоны тунхаг нь Зүүн урд Азийн бүс төдийгүй дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж нөхцөл байдлыг муутгалаа. Шинэ гэрээний улмаас манай улс цаашид ч өөрийн цөмийн хүчийг сайжруулан төгөлдөржүүлэх ёстой" хэмээн III Кимийн дүү мэдэгдлээ. Тэр бүү хэл тэрбээр Умард Солонгосын дэглэмийг өөрчлөх талаар АНУ-ын тэргүүн Жо Байдены хэлсэн үгийг “ирээдүйгүй хөгшин зөнөгийн балайрал” гэсэн бол харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг “АНУ-д бүрэн итгэдэг ч хариуд нь зөвхөн амлалт сонсдог тэнэг амьтан” гэж гутаажээ. Ким Ё Жон бол Умард Солонгос улсын эрх баригчдын хүрээнд багтсан нэгэн, Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал ухуулгын хэлтэсийн дэд эрхлэгч билээ.
Нэмж өгүүлэхэд, Өмнөд Солонгост асуулга явуулахад иргэдийн 64% нь өөрийн цөмийн зэвсэгтэй болохыг дэмждэг гэж хариулжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Байдены захиргаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
#МЦогзолмаа орчуулав
Der Spiegel: Зөнөг ба тэнэгийн холбоо аюултай гэж III Кимийн дүү мэдэгдэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна180 үзсэн
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл