“Украинд өгсөн манай зэр зэвсэг, ямарваа системийг Израилийн эсрэг ашиглахаас бид болгоомжилж байна. Яагаад гэвэл, эдгээр зэвсэг систем маань хэрэв Ираны гарт орчихвол бидний эсрэг чиглэх магадлалтай. Энэ бол зөвхөн онолын магадлал биш. Ийм юм үнэхээр одоо болж байна. Өрнөдийнхний Украинд дамжуулан өгсөн танк эсэргүүцэх зэвсэг аль хэдийн манай хилийн орчим ирчихсэн байгааг бид олж илрүүллээ. Киев цэргийн тусламж үзүүлэхийг манай улсад уриалсаар байгаа, гэвч бид татгалзсан” хэмээн Израиль улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдсэнийг “Jerusalem Post” дамжууллаа. Украинд зэр зэвсэг нийлүүлэхээс татгалзсан өөр нэг шалтгааныг Ерөнхий сайд Нетаньяху ярилцлагадаа дурдаж “Манай улс Оростой их холбоотой. Оростой “цэргийн хил” тулсан гэж болно. Манай цэргийн нисгэгчид Сирийн тэнгэрт Оросын нисгэгчидтэй зэрэгцэн нисч байна.... Иран манай хойд хил дээр цэргийн объектуудаа байршуулах гэж оролдож буй, үүний эсрэг бид үйл хөдлөлийн чөлөөт байдлаа хадгалах ёстой гэж би боддог.... Израиль мэдээж дайн дуусаасай гэж хүсдэг. Тель-Авив ирээдүйд энэ дайныг төгсгөхөд хувь нэмрээ оруулах боломжтой. Украины зөрчил дайны хувьд бидний баримталж буй байр суурь зөв. Дэмжлэг тусламжийг иргэний хамгаалалт зэрэгт үзүүлдэг.... Би энэ талаар Өрнөдийн улс орнуудын эрх баригчдад тайлбарлахад тэд зөвшөөрч буйгаа илэрхийлэн толгой дохидог. Израилийн нөхцөл байдал өөр гэдгийг тэд ойлгодог” хэмээн тайлбардав.
Нэмж өгүүлэхэд, Орос цэргийн тусгай ажиллагаагаа эхэлсний дараа Израль хэдий шүүмжилж байсан ч оросуудын эсрэг хориг арга хэмжээнд нэгдээгүй, мөн Украинд зэр зэвсэг нийлүүлэхээс татгалзсан билээ.
Израиль: Украинд өгсөн зэр зэвсэг манай хил дээр ирчихэж
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна180 үзсэн
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл