Америк гүрэн 78 жилийн өмнө манай гараг дээр анх удаа атомын бөмбөг хэрэглэж 1945 оны 8 сарын 6, 9-ний өдөр Японы Хирошима, Нагасаки хотуудыг газрын хөрснөөс арчиж хаясан. Хачирхалтай нь, НҮБ-ын ерөнхий нарийн бичиг Антониу Гутерриш өчигдөр Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний 78 жилийн ойг тохиолдуулан илгээмж явуулахдаа АНУ-ын тухай огт дурссангүй. “Цөмийн дайны харанга дахиад дэлдлээ. Үл итгэлцэл, тархай бутархай байдал улам нэмэгдсээр. Хүйтэн дайны үед дэлхийг нөмөрсөн цөмийн дайны аюул дахиад дэлхийд тулгарлаа, зарим орон цөмийн зэвсгээ хэрэглэнэ гэж сүрдүүлж байна. Дэлхийн бүх орон цөмийн зэвсгээс бүрэн татгалзахыг уриалж байна. НҮБ-ын гол зорилгуудын нэг бол цөмийн зэвсгийг устгах. Энэ бол цөмийн дайны эрсдэлийг үгүй хийх цорын ганц зам. Цөмийн аюулын сүүдээр бүрмөсөн устах хүртэл бид амар тайван байж чадахгүй.... Цөмийн зэвсэг бараг 80 жилийн тэртээ Хирошима хотыг үнсэн товрог болгосон. Энэ дурсамж хэзээ ч мартагдахгүй.... Хүн төрөлхтөн аюулгүй осолгүй ирээдүйн төлөө энэ сургамжийг үүрд мартах ёсгүй” хэмээх түүний мэдэгдлийг Хирошима хотод зохион байгуулагдсан арга хэмжээн дээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Зэр зэвсэглэлийг устгах асуудал хариуцан Идзуми Накамицу уншиж өгчээ.
Хирошима хотод ганцхан өдөр 40-100 мянган хүн амь үрэгдсэн юм. Шархаа даалгүй, бас цацраг идэвхт бодист хордсоны улмаас нас барагсдын тоо нэмэгдсээр 1945 оны сүүл гэхэд 140 мянга давжээ. Атомын 2 бөмбөгийн уршиг дагавар өнөөдөр ч илэрсээр, нас барагсдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа, 2021 оны мэдээгээр энэ тоо 350 мянга гарсан... Зөвхөн 2023 онд 5000 хүн цөмийн бөмбөгийн уршгаар нас барсан тухай Японы албан мэдээнд дурджээ.
Гэтэл Японы хүн амын ихэнх нь чухам Америк улс эдгээр атомын бөмбөгийг хаясныг мэддэггүй аж. Энэ юу ч биш, одоо зарим япончууд өөрсдийнх нь хотууд дээр атомын бөмбөг хаясан АНУ-ыг зөвтгөж “Хирошима, Нагасакийн төлөө далайн чанадах том анд найз АНУ-даа баярлаж талархаж байна” гэж мэдэгдсэн бичлэг цацагдаж дэлхий нийтийг шоконд орууллаа. “Дайныг хурдан дуусгахын тулд атомын бөмбөг хэрэг болсон”, “Тэгж бөмбөгдөх ямар нэг шалтгаан байсан байхөө”, “Япон бууж өгөхийг хүсээгүй. Иймээс Америк гүрэн маш хурдан дайныг дуусгах арга олсон” гэж япончууд ярьж буй бичлэг интернэтэд цацагдсаар л.
Нэмж өгүүлэхэд, Японы төр засаг өсвөр үеэ хүмүүжүүлэхдээ түүхийг гуйвуулж сурах бичигт үнэн, бодит баримтыг тусгадаггүй аж. Үүнийг Хятад улс нэг бус удаа шүүмжилсэн тухай манай сайт өмнө хүргэсэн билээ. Чухам ийм учраас япон залуусын ихэнх нь “Зөвлөлт Холбоот Улс атомын бөмбөгийг Хирошима, Нагасаки хотууд дээр шидсэн, харин Америк улс Японыг эзлэгдэхээс аварсан” гэж итгэдэг юм байна.
#МЦогзолмаа орчуулав.
Атомын бөмбөгт өртсөн япончууд АНУ-д баярлаж талархдаг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛООУржигдар 22 цаг 49 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛООУржигдар 22 цаг 47 мин
-
800 МЯНГАН ТОНН ХАТУУ КОКСЖИХ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛААУржигдар 22 цаг 41 мин
-
ИБУИНХУ-ЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН БАРААЛХАВУржигдар 22 цаг 39 мин
-
“Dubai Reefs” нээгдлээУржигдар 18 цаг 13 мин
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолооУржигдар 15 цаг 42 мин
-
АНУ: ОХУ-ын царцаасан мөнгийг ашиглахаар “G7”-той ярьж байгааУржигдар 09 цаг 35 мин
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 08 цаг 03 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна178 үзсэн
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл