АНУ-ын эдийн засагч, Колумбын их сургуулийн Дэлхийн хүрээлэнгийн захирал, философийн доктор Жеффри Сакс “Дэлхийн худалдаанд эзлэх долларын хувь хэмжээ жилээс жилд буурсаар байгаа. 2030 он гэхэд доллар дэлхийн валют байхаа болино. Үүнд 3 шалтгаан бий гэж би бодож байна. Нэгт, бусад орны эдийн засаг Америкийнхаас хурдан өсч байгаа. Хоёрт, цахим валют гарч ирж түгэн тархаж буйтай холбоотой доллар өөрийн онцгой шинж чанараа алдсан. Гуравт, долларын нэр хүнд буурч унаж байгаад АНУ өөрөө буруутай. Вашингтон долларыг геополитикийн зорилгоор ашигладаг. Америк мөн гадаад орнуудын активуудыг царцаадаг, гэтэл хууль зүйн үүднээс авч үзвэл энэ бол хууль бус үйлдэл... Орос болон дэлхийн олон орон энэ дарамт шахалтыг мэдэрсэн. Ингээд улс орнууд банкны операциа үндэсний валютаар хийх нь улам нэмэгдлээ. Жишээлбэл, “BRICS” эвслийн орнууд - Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн БНУ өнөөдөр реал, рубль, рупи, юань, рэндээр худалдаа наймаагаа хийдэг болжээ. Ийм хэлцээг цаашид бусад орнууд ч дагаж дуурайж болзошгүй.... Америк өөрийн зарчмуудыг дэлхийн эдийн засгийн системд хүчээр тулгаж нялзаасаар байна. Цаашид өөрийн долларыг дэлхийн тавцан дээр зэвсэг болгон ашиглах боломжийг АНУ-д олгож болохгүй. Даян дэлхий ирээдүйгээ валютын монопольгүй, хориг дарамтгүй байгуулах ёстой” гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ мэдэгдлээ ОХУ-ын Сочи хотод явагдаж буй “Валдай” олон улсын мэтгэлцээний клубын форум дээр хийжээ.
#МЦогзолмаа орчуулав
Доллар 2030 онд дэлхийн валют байхаа болино
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ОХУ: Ураны хориг АНУ-д өөрт нь цохилт өгнө18 цаг 31 мин
-
Зарим нутагт салхи 14-16 м/с хүрч шуурна21 цаг 28 мин
-
Мбаппе Францыг орхихоор шийджээУржигдар 17 цаг 52 мин
-
Афганд их үерийн улмаас 300 гаруй хүн амиа алдлааУржигдар 15 цаг 19 мин
-
Шойгу огцровУржигдар 10 цаг 59 мин
-
15 градус дулаанУржигдар 08 цаг 00 мин
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-10
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай2024-05-10
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв2024-05-09
-
€1-гийн Итали орон84 үзсэн
-
Шойгу огцров67 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ61 үзсэн
-
Саудын Арабын хунтайжийн амь насанд халдлаа0 сэтгэгдэл
-
ОУВС: Дэлхийн эдийн засаг 3 хуваагджээ0 сэтгэгдэл
-
€1-гийн Итали орон0 сэтгэгдэл
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус0 сэтгэгдэл
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл